Гараад ирсний дараа ч бараа сураг алга

Цоо эрүүл үедээ муудалцаад нүүр лүү минь цохиж, хөл рүү минь өшиглөж гэмтээсэн. Тэрнээс нь болж би хагалгаанд орсон, одоо хэсэг хугацаанд хөл дээрээ гишгэж болохгүй гэж эмч хэлсэн. Хоёр хүүхдийнхээ эхэд, сайн ч муу ч 11 жил хамт амьдарсан хүндээ ингэж гар хүрнэ гэж бодож байсангүй.

Хайр халамж муутай, ар гэртээ анхаарал багатай гэдгийг нь хамт амьдрах хугацаандаа ойлгож л байсан. Гэхдээ ер нь муу хүн биш, сэтгэл сайтай хүн гэж боддог байлаа. Тэр бодол минь буруу байжээ. Эмэгтэй хүн хажууд нь байгаа хүн сэтгэлгүй байхаар аажмаар бухимдаж, сэтгэлээр унаж, өнгө зүс нь хүртэл гандаад ирдэг юм байна. Тэгээд өөрийн эрхгүй хэрүүл нэхсэн эхнэр болж хувирдаг бололтой. Надад тааралдсан хүмүүсээс хамгийн гайгүй нь л энэ гэж боддог байсан.

Хүүхдүүдээ л хайрлахаас намайг нэг их тоодоггүйг нь анзаарч байсан. Гэхдээ ингэж гэмтэж бэртэнэ гэж бодож байсангүй.

Тэр явдлаас хойш хоёр удаа мессеж бичсэн. Уучлаарай, яагаад тэгснээ өөрөө ойлгохгүй байна гэж. Бараг л чи яагаад зодуулчихав гэж байгаа юм шиг санагдсан. Дараа нь та гурав хэзээ гэртээ ирэх вэ? гэж хүртэл асуусан. Хагалгаанд ороход байсангүй, гарахад ч байсангүй. Гараад ирсний дараа ч бараа сураг алга. Эмнэлэгт хэвтэж байхад хүүхдүүдтэй уулзуулах гэж байж байж нэг хоёр удаа ирсэн. Тэгээд хүүхдүүдээ надад үлдээгээд, өөрийнх нь үүрэг ингээд дууссан юм шиг явчихсан.

Өмнө нь ч архи, хүүхэн зэрэг олон асуудал гарч байсан. Архины асуудал нь одоо ч байгаа. Харин одоо гурван хүрэх гэж байгаа хүү минь аав ээжийг зодсон гээд хөлийг минь үлээж өгөөд сууж байна. Тэрийг харахаар л зүрх өвддөг. Ирээдүй үнэхээр бүрхэг санагдаж байна. Өөрийн эрхгүй л нөгөө өрх толгойлсон эмэгтэйчүүдийн эгнээнд орчихсон юм шиг мэдрэмж төрж байна.

8 Comments

  1. says:

    Чи нөхрөөсөө салвал хүүхдүүд чинь эмэгтэй хүнд гар хүрж болохгүй хайрлах хэрэгтэй гэдийг ойлгож өснө. Чи тэвчээд хамт амьдарвал хүүхдүүд чинь аав шигээ хүн болно. Хүүхдээ бодсон ч салсан дээр

  2. jak says:

    ШУУДХАН ХЭЛХЭД ИЙМ АМЬДРАЛ ХОЛ ЯВАХГҮЙ УДАХГҮЙ ТИЙМ БОЛХООР ЭРТХЭН ГЭМТЛИЙН ЗЭРЭГ НТРЭЭ ТОГТООЛГОЖ БАРИМТЖУУЛААРАЙ ХӨРӨНГӨ НТР ХУВААХАД ХЭРЭГТЭЙ ШҮҮ

  3. buuk says:

    er ni bol ene bugd 100%chinii byuruu iim hun gj bdoogui gj chi l buruu bdson bn chinii bdsonoos uur hun bna tgheer chinii l buruu arhi uudag awagaai erguuldegiig medseer bj udii hursen chinii l buruu asuudaluud bsaar bhd shan ulger uurtuu zohioj bdd itgeed ywsan chinii l buruu teneg hun l nuhruu unaj bj oilgodog ym daa er ni zaawal eruul mendeeree hohirch bj oilgoh estoi hunii neg ni chi bololtoi ghdee bi chmg odoo ch oilgoogui gdgt itgeltei bna ygd gheer chi gumdluud huleegeed bga abololtoi erusuu ireegui gd tgheer chi uhaarh bolooghui l gsn ug chamd uhaan dutaj bn ter uhaaniig tm amar olchihdoggui ym l daa hohichin l gey dee.

  4. bataa munkh says:

    Шүүхэд өгөөд гэмтлийн зэрэг тогтоолго.Эрүүлдээ гар хүрнэ гэдэг согтуугаар далимдуулж ална гэсэн үг.

    • zochin says:

      яагаад ингэв, ямар шалтгаанаар гэдгийг мэдээгүй байж шийтгэ энэ тэр кк, энэ хүүхэн эрүүл хүнийг гар хүргэх байдалд хүртэл юу хийсэн болдоо, асуудлыг тэнцвэртэй 2 талаас нь харж сураачээ, энэ хүүхэн гэмгүй хүн яавч бишээ

      • Ах says:

        Ямар ч зүйл хийсэн бай бэрттэл нь зодно гэдэг угаасаа буруу. Битгий мал юм яриад бай.

  5. . says:

    Арчаагүй новш байна даа.Эртхэн салж үүрэх ачаагаа үүрэх хэрэгтэй.Хүүхдүүдэд чинь сайн болж ч мэднэ.

  6. чи бол ..... says:

    Чи өөрөө буруугуй юм шиг ярьж байна. гадуур потуур тэнэх, архи уухад хүргэдэг шалтгаан нь хүүхнүүд та нар шдээ. Тэгээд л гэнэт хохирогчийн дүрд гэнэн цагаан амьтан тоглоод байдаг. Эрчүүд тэр болгоныг ил ярьдаггүй, тэвчээд л явдаг. Янтганасан ааштай хогийн хүүхнүүд их болсоон, амьдрал мэдэхгүй, богинохон бодолтой. Чи буруугаа өөрөөсөө хайсан нь дээр, чи бол чимээгүй хүчирхийлэгч шүү, бас хүүхдүүдээ имй байдалд хүргэж байгаа чинь чамаас болж байгааг чи даанч ухаарахгүй шинжтэй хүүхэн байна. Тиймээ хүүхнүүд бол хамгийн муухай, чимээгүй хүчирхийлэгчид !!!!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.