Сайн байцгаана уу? Хэдэн найзууд оюутны амралтаараа барилгын компанид гэрээгээр 2 сар ажиллаа .Гэтэл цалин байхгүй шүү. Шууд мурьдаг юм даа. Энэ барилгын компанийн эздүүд ичих зовох айх гэж үнэхээр байхгүй юм аа. Тэгээд хэдэн ажилчидтайгаа цуг гэрт нь очиж орцных нь үүдийг сахиваа.
Нэг өндөр харин ч дажгүй охин гарч ирээд дэлгүүрээс тор дүүрэн юм аваад эргээд орж байна. Тэгсэн биднийг мурьдаг захирлын охин гэнэ ээ. Тэгээд маргааш нь гайгүй хувцаслаад эгчийнхээ аква машиныг гуйж унаад алсахнаас хүлээгээд сууж байлаа. Би ч яахав. Хэдэн найз нар маань хүйтэн царайлаад отоод сууж байгаа. Охин ч гараад ирлээ. Найз нар бүчиж аваад “Бидний цалингаар гоёсон янзага уу. Аавын чинь өгөөгүй цалинг чи биеэрээ төлж болно шдээ” гээд зүрхийг нь амаар гаргахаа шахлаа.
Тэр үед ярьж төлөвлөснөөрөө би гэж хүн нисэж очоод охиноос савраа тат гээд л барьж амжаагүй байхад нөгөөдүүл маань муруйж унаад л Рембо боллоо. Тэгээд нөгөө охиноо машиндаа суулгаад аваад давхичихлаа. Овоо төлөвлөсөн байгаа биз. Тэгээд танилцлаа. Эмч болох гэж сурч байгаа оюутан. Аав нь бөөн өр. Өөрөө л зүтгэж зардлаа олдог. Одоо харин би бодож байна. Бүр мөсөн аваагүй цалингаа охиноор нь тулдаг юм уу. Яадгийн 4 саяын цалин цаашаа. Сайхан найз охинтой болно. Харин найзууддаа юу гэж хэлэх вэ?