Нуулгүйгээр хүлээн зөвшөөрөхөд эхнэр минь өндөр, гуалиг, дэндүү сайхан бүсгүй юм. Бид оюутан байх даа эрт танилцсан учраас магадгүй надад гэрлэх боломж олдсон байх. 30 гараад эхлэхэд харин би улам таргалж, царай зүс гундаж эхлэхэд эмэгтэй хүн эсрэгээрээ улам өөртөө анхаарч, өөрийнхөө гоо сайхныг бүтээдэг бололтой. Нэг л мэдэхэд тэр гадна төрх ч, үзэл бодол, сонирхол нь ч анх танилцаж байснаасаа тэс өөр хүн болов. Амьдралд илүү өөрийгөө олж буй төрх нь болохоор би бас буруутгадаггүй ээ.
Сошиал хаягийг нь элдвийн эрчүүд олноороо дагаж, гадуур явахад нь ч өдөж хоргоодог болсон. Эхнэр бас өөрөө дур хүсэл нь жил ирэх тусам нэмэгдэж эхлэх нь мэдэгдэв. Би ядаж байхад ажлын ачаалал, хөдөлгөөнгүй амьдралын хэв маягаас болж нөгөө ажилдаа муудаж эхлээд, эхнэр надад илт дурамжхан болоод эхэлсэн л дээ. Жижиг маргаан бүр дээр ер нь одоо больцгооё гэдэг болоход нь би үнэхээр хайртай учир ганц хүүхэд, сайхан дурсамжууд, ахуйн үнэт зүйлсээр ерөнхийдөө барьж чадаж байгаа гэх үү дээ. Би угаасаа хүүхнүүдийн дуртай сайхан залуу биш, мөнгө кареертай биш, саллаа гээд сайн зүйл юу ч үгүй, дордохоос хойш хичээе л гэдэг сонголт дээр бат зогссон юм. Эхнэр маань яваандаа илт өөр хүмүүстэй харьцдаг болсон гэхдээ би анзаардаггүй царайлдаг болохоор намайг мэдэхгүй байна гэж боддог. Найзууд, ажлынхантайгаа гарж байна гээд тогтол гадуур хонодог болов. Би болохоор ууж чаддаггүй бас онлайнаар ажилладаг учир ихэнхдээ гэртээ байх дуртай.
Нэг өдөр утас нь нээлттэй байхад нь нууцаар сэм үзээд намайг араар тавьдаг болсныг нь мэдсэн дээ. Яг энэ байдлаар одоо 5 жил болж байна. Эхэндээ хэцүү байдаг байсан ч сүүлдээ хүлээн зөвшөөрсөн. Хардалт минь таашаал ч болоод, сэрэл минь нэмэгдээд эхэлсэн. Хийж байх даа дотроо буцалж буй мэдрэмжээрээ хүчтэй, доминант хийдэг болоход эхнэрт ч таалагддаг болов. Эхнэртэй дотно байхын тулд яваандаа ажлынх нь фракцтай нийлдэг болоод аль болох нөхөрсөг, эелдэг дүртэй хүн болов. Бид гадуур уулзаж байгаад шөнө болоход заримдаа манайд ирж уудаг болов.
Нэг өдөр нь би албаар уулаа…