Сайн байна уу, нэг зүйл хэлэх гэсэн юм аа. Сүүлийн үед 20–30 насны залуус, эрэгтэй эмэгтэйгүй, 40 гарсан эмэгтэйчүүдийг “хөгшин авгай”, “эмээ” гэх мэтээр доромжлох нь их болжээ. Өөрсдөө хөгшрөхгүй юм шиг, мөнх залуугаараа байх юм шиг л аашилж, ярьж байна.

20–30 насныханд хэлэхэд: Та нар ч бас бидний насан дээр нэг өдөр заавал ирнэ шүү. Өөрсдийгөө мөнх залуу юм шиг бодож, бусдыг бүү доромжил. Та нарын ээж хэдэн настай билээ? Хэрвээ өөр хүмүүс таны ээжийг “эмээ”, “хөгшин авгай” гэж хэлбэл та нарт сайхан санагдах уу? Сүүлийн үед хэн дуртай нь хүнийг доромжилдог болжээ. Юу ч хэлээд нэмэргүй, сонсох чихгүй юм шиг санагдах юм. Залуус арай л дэндүү байна шүү… Яана даа, яана.