Та нар байсан бол яаж хүлээж авах байсан бэ?

Pregnant woman standing by the window

Би найз залуутайгаа 3 жил үерхэж байгаа. Одоо 4 сар гаруй жирэмсэн. Хоёр талын гэр бүл маань бүгд мэдэж байгаа ч одоог хүртэл албан ёсоор бэр гуйгаагүй болохоор бид хоёр тусдаа амьдарч байна.

Сүүлийн хагас жилд нэг л эвгүй мэдрэмж төрөөд байх боллоо. Тэдний гэр бүлийнхэн намайг нэг л хөндий, үл тоомсорлоод байгаа юм шиг санагдах болсон. Ямар нэг баяр ёслол, уулзалт болоход надад хэлдэггүй, урихгүй өнгөрөх үе гарна.

Энэ тухай найз залуудаа хэлэхээр “чи дэмий юм бодоод байна, хэрүүл өдөөд байна” гээд уурлаад байх юм. Тэгэхээр нь би өөрийгөө “хэт эмзэглээд байгаа юм болов уу” гэж бодох үе ч байна. Манай гэр бүл бол эсрэгээрээ бүх баяр ёслолд нь уриад, анхаарал тавиад, аль болох халуун дулаан ханддаг болохоор энэ ялгаа нь надад их эвгүй санагдаад байх юм.

Ийм үед би яах ёстой вэ? Та нар байсан бол яаж хүлээж авах байсан бэ?

1 Comment

  1. M says:

    Зурхайн зурлагаар бэр гуйж болох болохгүй жил гэж байдаг юм бналээ. Ямар ч байсан 2 талын гэр бүлээ уулзуулах ажлыг нөхөр чиньхийх ёстой. Бас бэр гуйгаагүй гээд нөхөр чинь гэртээ байгаад байвал бас жаахан эргэлзээтэй хэцүү л юм. Тэр хүн аөв болж байгаагаа сайн ойлгоогүй л байгааншиг байна. Хөөрхий бас жоохноороо л амьтан байгаа биз. Та 2ын хувьд ямар ч байсан эцэг эх болж байгаа учраас хүүхдийнхээ амьдрах өрөөг одооноос бэлдээд болвол тусдаа гар. Эцэг эхчүүдийн хадаг яндар зөрүүлэх асуудал дараагийн асуудал. Тэгдээ гээд чи өөрөө гүйж очиж хэрэггүй. Нөхөр чинь ч гэсэн бэр гуйгаагүй байж хадмындаа очиж амьдарна гэдэг сонголтыг хийх хэцүү л байгаа байх. Дүгнэж хэдэхэд тусдаа л гарцгаадаа дүү нар минь. Та 2ын эцэг эх болж байгаа асуудал л чухал…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.