Энэ чинь ер нь бүтэх амьдрал мөн үү?

Сайн байцгаана уу. Би одоо 35-тай, саяхан эхнэртэй болсон залуу байна. Бид хоёр нийлээд 4 сар болж байна. Анхны шөнөө л хүүхэдтэй болсон. Би тэр мэдээг сонсоод маш их баярлаж, амьдралдаа илүү зорилготой, мөрөөдөлтэй болсон.

ЭРЧҮҮДИЙН ДЭЛХИЙН НОМЕР НЭГ ТОМСГОГЧ УСАН BATHMATE HYDROMAX

Гэтэл эхнэрийн маань утсанд олон залуучуудаас чат, дуудлага ирдэг. Заримыг нь харсан ч хараагүй юм шиг тэвчдэг байсан. Гэхдээ сүүлдээ тэвчээр алдагдаж байна. Хол уурхайд ажилладаг болохоор бүр ч хэцүү, тайван ажиллаж чадахгүй байна.

Бичээд устгаад л байж байна. Энэ чинь ер нь бүтэх амьдрал мөн үү? Нэг биш бүр 8-9 залуугаас, заримаас нь хайрын дуу, reel хүртэл ирсэн байдаг. Энэ хэвийн үзэгдэл үү?

Би гэдсэнд нь байгаа хүүхдийг бодоод дуугүй өнгөрөөх үү гэж боддог. Хэлээд ч авдаггүй. “Цэгцэл” гэж хэлсэн ч нэмэр болдоггүй.

Мөн өмнө нь нэг удаагийн харилцаатай байсан эмэгтэй эхнэрийн маань дугаарыг олж, худлаа зүйл ярьж, салгах гэж оролдож байгаа. Би тэр хүнтэй ямар ч холбоогүй, бүгдийг нь блок хийсэн. Одоо ч хэнд ч боломж өгөхгүй.

Гэхдээ ийм харилцаанд заримдаа “амьд үхдэл” шиг болчих юм. Заримдаа сайхан ч юм шиг… Яг яавал дээр вэ? Эерэг зөвлөгөө өгөөч.

2 Comments

  1. Этш says:

    Эцэг тогтоох өг өө. Би яг ингээд хурдан хүүхэдтэй болсон ч минийх биш байсан

  2. явдалтай хүүхэн says:

    Нилээд явдалтай л хүүхэн байна даа. Ингэхэд хүүхэд чинь чинийх мөн үү? Анхны шөнө хүүхэдтэй болно гэдэг зориудаар хийсэн үйл явдал юм биш үү? Эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэх хэрэгтэй байх даа хөө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.