Have & Fun

Би нэг олны танил токсик (хортой) экстэй байсан юм л даа. 2 ч удаа намайг алгадаж, хазаж, явуулахгүй бугуйнаас минь хүлж хонуулж байсан. Хүмүүс түүнийг хүндэлдэг, итгэдэг болохоор хэнд ч юу ч хэлж чадаагүй. Шүүдрээ шиг сошиалд дэлгэвэл би бол хумхийн тоос байх аа.

Өөрөө нийгэмд дэвслүүлнэ. Цагдаад өгөхөөс бас айдаг. Гол нь тэр эксээс хойш эрэгтэй хүнтэй харьцах болгонд л гайгүй бол унтаад үзчихье гэсэн бодолтой болчихдог, ерөөсөө хичээсэн ч хайртай болж чадахгүй. Бас донтой болсон байж магадгүй, маш их хүсэлтэй байдаг. Яриа өдсөн залуус гайгүй царайтай, биетэй байвал унтана. Таалагдахгүй бол муухай муухай доромжлоод, доош нь хийгээд тэрнээсээ өөрөө кайф аваад, зүгээр миний ‘have fun’ л гэж боддог.

Заримдаа гоё хосуудыг харахаар атаархдаг ч би яагаад ч тэгж хайрлуулах хүн биш юм шиг байгаа юм. Тэгээд л өөрөө хэцүү байдалд орохоосоо өмнө зүгээр хайрлахгүй, дасахгүй, муу хандаж байсан нь дээр гэж бодоод байгаа. Энэ тал дээр ямар зөвлөгөө өгмөөр байна…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.