Одоо нас 40 гараад явж байна, нөхөртэйгөө нийлээд 20 жил өнгөрчээ. Манай хүн хөдөө ажлаар явдаг, замын ажилтай, надаас 10 гаран ах хүн бий. Тэгээд сексийн талаар асуулт байна…
Нөхөртэйгөө нийлснээс хойш шөнө 2 удаа хийж үзсэнгүй, нэг хийхдээ 2 минут ч үргэлжилж үзсэнгүй. Оршил энэ тэр юу ч байдаггүй, өөрийнх нь өндийвөл хальт жирэм-год гээд л гүйцээ. Иймэрхүү байдалтай удчихаар надад ч хүсэл байдаггүй, би тавьж энэ тэр үзээ ч үгүй. Одоогийн байдлаар 7, 8 сар ойртоогүй явж байгаад өнөө өглөө татаж байна аа, өнөөх нь ороо ч үгүй байж байгаад буучихлаа.
Тэгээд ярилцлаа (өмнө нь 2, 3 удаа бас хэлж байсан, дуугүй л байдаг юм). ‘Чи одоо яая гэж бодож байна? Би насаараа энэ сексийн гоё сайхныг мэдэрсэнгүй, насаараа үнэндээ боовгүй амьдарлаа. Одоо тэгсэн 40 гараад жаахан хүсэх мэдрэмж нэмэгдээд байна, гэтэл чи байхгүй, яая гэж бодож байна?’ гэсэн чинь өөдөөс ‘Салъя’ гэнэ.
Хөөх, элдэв хэрүүл уруул, асуудал байхгүй, зөвхөн боовноос болж салах утгагүй биш үү? Тэгээд ч ‘Салъя’ гэдэг үгийг ийм амархан хэлэх юм уу гэтэл ‘Тэгээд яая гээд байгаа юм, чи өөр эртэй уулзах юм биш үү? Би нууц амраг энэ тэр юмыг зөвшөөрч чадахгүй, зүгээр явж үз’ гэнэ ээ. Би маш олон талаас нь ярилцаж үзсэн.
Ганц хүүтэй, шилжилтийн насанд нь салаад яахав, ойлголцоод яах ийхээ ярилцъя гэтэл тийм юм байхгүй. ‘Бурхан анхнаасаа чамайг сексгүй амьдар гэсэн байна. Өдий болтол тэсчихээд хөгширсөн хойноо юугаа солиороод байгаа юм’ л гэж байна. Тэгээд одоо хүүгээ бодоод чимээгүй л амьдрах уу даа?
2 Comments
Хайран сайхан залуу насандаа секцийн сайхныг мэдэрч чадалгүй өтлөх юм байна даа гэж
Hi uulzaj uzej bolno 88881847 zalgaarai zovlogoo ogoy