Сайн байцгаана уу? Би одоо 26 настай, эрэгтэй. Яагаад ч юм бэ, энд өөрийнхөө бүтэлгүй 5 сарын дурлалын түүхийг бичье гэж бодлоо. Үнэндээ би 25 нас хүртлээ элдэв олон юм бодолгүй, зүгээр л тоглоомоо тоглоод явж байхад амьдрал зүгээр л байсан юм. Гэтэл 25 нас хүрснээс хойш л эмэгтэй хүн хүсэмжлэх мэдрэмж төрж эхэлсэн. Өмнө нь хүнтэй үерхэж ч үзээгүй зандан залуу.
Тэгээд нэг найзаасаа санхүүгийн групп аваад, 22 настай нэг охинтой уулзсан юм. Анх уулзахдаа хамт ууж сууя гэсэн. Би өмнө нь огт архи ууж үзээгүй байсан ч эрэгтэй хүний зангаар хажууд нь чанга, хүчирхэг харагдах гээд хамт уучихсан. Тэр шөнө үнэхээр аймаар гоё байсан болохоор Инстаграмыг нь авч, цаашдаа харилцаж эхэлсэн дээ.
Би дотроо би энэ охиныг өөрчилж, засаж чадна гэж бодсон. Одоо бодоход би ямар бурхан байгаа биш дээ, тийм ээ? Нээрээ, би юмыг яаж мэдэх вэ гэж бодоод уулзсаныхаа дараа бэлгийн замын халдварт өвчний шинжилгээ өгсөн, ямар ч асуудал, өвчин илрээгүй шүү.
Уулзаад 3 сар орчим болоход түүний сул талууд илт харагдаж эхэлсэн. Намайг өглөө 06:00 цагт сэрж байхад тэр яг тэр цагт дөнгөж унтаж байх жишээний. Уулзахаараа дандаа хоцорно. Би өөрөө цагаасаа үргэлж өмнө ирдэг хүн болохоор түүний тийм хариуцлагагүй зан намайг жаахан туйлдуулж эхэлсэн л дээ. Бас 7 хоногтоо 2 удаа найзуудаараа гарна. Надаас нэг их их биш ч гэсэн үе үе 50к, 100к төгрөг гуйгаад авчихдаг байв.
Бие нь нэлээд өвдөмтгий. Хамт байхаар л толгой, ходоод, шүд өвдлөө гэнэ, эсвэл даралт ихэслээ гэнэ. Тэгээд л би ч араас нь үглэж эхэлсэн дээ. Уухаа багасга, вэйпээ боль, эрт унт гэж хэлэхээр, тэр өөдөөс намайг байгаагаар минь хайрлаж чадахгүй бол боль гэдэг байсан.