Сайн байцгаана уу. Би 38 настай, 4 хүүхдийн ээж байна. Нэгэн суманд бэр болж очоод 14 жил болж байна. Манай нөхөр архи уудаг, архи уугаагүй үедээ хүүхдүүддээ анхаарал халамж өндөртэй. Гэхдээ эрүүлдээ ч хааяа араншин муутай, над руу чичилж харьцдаг. Архи уухаараа маш их авиргүй болж, зодож нүдэн, бахирч чарлаж, харддаг юм. Би сүүлийн хэдэн жил нөхрийгөө архи уухаар нь аль болох таарахгүйг хичээж, ийш тийшээ явж хонодог болсон. Өглөө нь ‘Дахиж архи уухгүй’ гэдэг ч хэд хоноод л буцаад уучихдаг.
Би өөрөө төрийн албан хаагч. Хадам аав, ээж хоёр маань мал малладаг, өндөр настай хүмүүс. Нөхөр маань тэдэнтэй хамт малаа хардаг юм. Би анх ирэхдээ өөрийн гэсэн малгүй ирсэн. Архи уусан үед нь зугтаж явсаар байгаад сүүлийн үед үнэхээр залхаж байна. Орох, гарах ч газар олдохгүй үе их гарах юм. Сүүлийн үед ерөөсөө л салмаар санагдах боллоо. Гэвч өөр газар гэр оронгүй, мөнгө төгрөггүй байж яаж зориг гаргаж явах вэ? Ах дүү гээд байх хүнгүй болохоор хэцүү байна. Зориг гаргаж яаж явах вэ, зөвлөгөө өгөөч. Нөхөр маань нэхэл хатуу ихтэй, дандаа л ялархаж, хүнийг буруутгах маягтай амьдардаг болохоор энэ гэрээс солих хувцас ч авахгүйгээр зүгээр л явчихмаар байна…