За, араараа тавиулснаа мэдээд 5 сар болжээ, хөөрхий. Нэг үеэ бодвол гайгүй болж байгаа ч гэсэн сүүлийн энэ хэдэн сар хайран сайхан цаг хугацаагаа яасан дэмий юманд үрж, гомдлоо вэ гэж харамсах тийшээ орж байна. Гэхдээ л мартагдахгүй юм, гомдол арилаагүй л байна.
Тэр нэг хүүхэнд зэвүү хүрсэн хэвээрээ л байна. Түүнтэй өөрийгөө жишиж, гадаад байдалдаа сэтгэл дундуур хэвээрээ л байна. Үүнээс яаж гарах вэ? Тэр хүүхэн 3 хүүхэдтэй, эхнэртэйг нь мэдсээр байж бэлэг сэлт авахуулж, орой үдэш залгаж дууддаг байсныг нь сүүлд мэдээд бүр уур хүрээд байх юм. За, нөхрийг бол хэдэн сар л өөрийн мэдэлгүй зовоолоо. Одоо болимоор байна аа, харин яаж гэдгээ мэдэхгүй юм…