Нээх гоё амгалан тайван амьдралыг маш их хүсэж байна. Уудаг хүний хажууд амьдрах үнэхээр хэцүү юм. Цалингаа авлаа, багадаа 3 өдөр дарааллаж уух юм. Өөрөө ч уугаад сайхан жаргаж байдаг байх. Би ч хажууд нь үнэхээр тэвчээр алдаж байна.
Аав, ээж нь огт юм хэлэхгүй, хажууд нь л уугаад байдаг. Ядаж байхад бас нэг дүү нь бараг зэрэгцээд уучихна. Энэ айлынхнаас үнэхээр залхаж байна. Салъя гээд гэртээ хүрээд ирэхээр араас гүйж ирээд салахгүй, эцэг эхийн минь хажууд зэрэгцэж ирээд хамт хэвтчих юм. Сар болсон ч салахгүй хамт байгаад явахгүй…