Биеэ үнэлэгч авбал сэтгэлд сэвтэй болов уу?

Сайн байцгаана уу? Надад тулгараад байгаа, дотроо хадгалахад үнэхээр хэцүү болсон нэгэн нууцхан сэдвийн талаар асууж, ах эгч нараасаа чин сэтгэлийн зөвлөгөө авах гэсэн юм.

Яг л бодит мэт санагдуулна…

Би одоо 21 настай, их сургуулийн оюутан залуу. Хичээл номдоо маш сайн, гадуур дэмий хэсэж шоудаад байдаггүй, бага зэрэг дотогшоо зантай хүн л дээ. Аан нээрээ, бас одоог хүртэл эмэгтэй хүнтэй унтаж үзээгүй (зандан) байгаа юм.

Уг нь би дотроо ‘Анхныхаа нандин бүхнийг зөвхөн үнэхээр хайртай болсон хүнтэйгээ л хуваалцвал хамгийн гоё, мартагдашгүй дурсамж үлдэнэ’ гэж боддог байлаа. Гэтэл сүүлийн үед надад секс хийж үзэх хүсэл, шохоорхол маш хүчтэй төрөх боллоо. Бүр үнэхээр сэрэл хөдлөөд, толгойд байнга секс бодогдоод хичээл номдоо ч анхаарлаа төвлөрүүлж чадахаа байж, үнэндээ хэцүүдэж байна.

Үеийнхээ охидтой зөвхөн нэг шөнийн таашаал (one night) авахын тулд худлаа харилцаа үүсгэж, араас нь гүйж жүжиглэнэ гэдэг надад үнэндээ олиггүй, сэтгэлд сэвтэй санагдаад байгаа юм. Тийм болохоор анхныхаа сексийг өөрөөсөө арай эгчмэд, ганц бие, туршлагатай бөгөөд цэвэрхэн бүсгүйтэй хийж, түүнээр заалгаж эхэлбэл ямар бол гэж бодох боллоо. Эсвэл зүгээр л энэ бүх хүслээ гүрийгээд, тэвчээд өнгөрөөсөн нь дээр үү?

Эрчүүд ээ, та бүхэн сэрэл хөдөлсөн үедээ өөрийгөө яаж хянаж, сэрлээ дардаг вэ? Яаж сахилга баттай байж, хичээл номдоо анхаарлаа хандуулах вэ? Яг яавал хамгийн зөв сонголт байх вэ?

Биеэ үнэлэгч авбал анхных болохоор сэтгэлд маань насаараа үлдэх сэв суулгах болов уу гэхээс маш их айж байна. Жич: Би өөрөө амьдралын боломж хангалуун хүн, эр янхан энэ тэр хийх гээгүй шүү, зүгээр л анхныхаа харилцааг яах вэ гэж зөвлөгөө хүсэж байна. Ах, эгч нар минь тусалж, өөрсдийн бодол зөвлөгөөгөө хуваалцаарай…

2 Comments

  1. nn says:

    buuk yg zov helleee minii dvv nasan turshdaa salahgui ovchin avchihbal tegeed uhya uhej bolku emchilj chadku ydaj zugeer davgui saihan huuhente tindereer taniltsaad uzehgui yudaa yun yaashka ve demii

  2. buuk says:

    doodhiin huslee zuw zahirch ywahgui bol minii duu mash muuhai muu ur dund hurgedeg shuu teriig urgelj sanaj ywaarai biee unelegch bol biee l unelegch uwchinch awch medne chamd oligtoi ym yuch uguhgui harin ene bie tsewer bgaa deeree uuriin setgelee ugcun hundee anhniihaaraa bwal ih sain l bh. anhnaasaa l zuw zamaaraa gelderwel ug ni ireeduid chi haramsahgui shuu.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.