Сайн байцгаана уу. Бид өдгөө 45 настай. Амьдралын явцад харилцаа маань хөрч хөндийрүүлсээр, бүр 5 жилийн өмнөөс тусдаа унтах болсон. Хамгийн хэцүү нь, миний нөхөр надтай огт дотно харьцаанд орохоо байсан. Сүүлдээ бүр надтай ойртох гэхээр эрхтэн нь огт өндийж босохоо байчихлаа. Тэр надаас яг юу хүсээд байгааг, яагаад ийм болсныг би үнэхээр ойлгохгүй байна. Өөр эмэгтэйтэй унтахыг хүсээд байгаа юм болов уу, эсвэл зүгээр л порно кинонд донтож, гар хангалга хийгээд надаас хөндийрчихсөн юм уу?
Энэ бүхний цаана надад маш том хардлага байдаг. Одоогоос 6 жилийн өмнө манай нөхрийн хамгийн дотно найз ах нас барсан юм. Тэр ах их уудаг хүн байсан болохоор нас барахад нь эхнэр (бэлэвсэн үлдсэн эгч) нь нэг их шаналж, гашуудал болоогүй. Гэтэл 3 жилийн өмнө манай нөхөр тэр эгчийн гэрт “засвар хийж өгнө” гэсэн нэрээр өдрийн цагаар байнга очиж, хамт ууж иддэг болсон. Согтуудаа тэд хэнд ч мэдэгдэхгүйгээр дотносчихсон байх гэж би бат итгэдэг.
Учир нь тэр эгч одоо ч манай нөхөрт хэтэрхий сайн хандаж, найр тавиад байдаг юм. “Тэртээ тэргүй тэр хоёр сууж чадахгүйгээс хойш, зүгээр л бие биенийхээ биологийн хэрэгцээг хангаад, хэнд ч мэдэгдэхгүй гялс уулзаад явдаг юм биш байгаа?” гэх аймшигтай бодол толгойноос минь салахаа байлаа. Хэрвээ би өөрийгөө тэр эгчийн оронд тавиад үзвэл, надад ч гэсэн тийм боломж байвал чадах юм шиг л санагдаад байх юм.
Нөхөр минь надтай унтахгүй, намайг эмэгтэй хүн гэж харахгүй болохоор л би ийм солиотой гэмээр зүйлийг өдөр шөнөгүй бодож, өөрийгөө тарчилгаж сууна. Надад зөвлөөч, би одоо яах ёстой вэ? Тэр хоёрыг яаж илчлэх үү, эсвэл энэ хөндий харилцааг бүрмөсөн цэгцлэх үү?
3 Comments
oilgomjtoi ym yrichihad gashlaad ch gh shig ugaasaa l hoorondoo shaaltsaj bgaa sh dee tglee gd yhiin chi yj ch chdhgui sh dee
Ганц л амьдарна штээ. Te Sukh-ochir FB-ээр ярилцая л даа
Яадын бэ ганц л амьдарна кккк. Te Sukh-Ochir FB