Би саяхан нэгэн аймаар гоё, царайлаг залуутай танилцсан юм. Халамжтай, сайхан сэтгэлтэй, хамт байхад яг л гэр шиг минь тийм дулаахан, тухтай мэдрэмж өгдөг. Бодож байгаа, ярьж байгаа зүйлс, үзэл бодол нь үнэхээр төгс, миний хүсдэг эр хүн. Анхандаа би түүнийг ‘жинхэнэ заяаны хань минь юм байна’ гэж бодоод, тэр маань дотно харилцаанд орох гэж яарахгүй байхаар нь би ч бас түүнийг хүндлээд яараагүй юм.
Гэтэл хугацаа өнгөрч, дотносох үед нөгөөх нь үнэхээр ямар ч ажиллагаагүй, бэлгийн сулралтай болохыг мэдлээ. Сэтгэл зүйн хувьд уу, эсвэл бие махбодын асуудал уу гэдгийг мэдэхгүй ч үнэхээр ямар ч ажиллагаа байхгүй юм байна. Би тэр хүнд аль хэдийнэ сэтгэлээрээ маш их дасчихсан, хайртай болчихсон болохоор одоо яахаа үнэхээр мэдэхгүй байна. Сэтгэлээ яаж зохицуулах вэ? Ийм асуудалтай тулгарч байсан хүмүүс байна уу? Надад зөвлөөч.
2 Comments
Eregtei hvn icheheerei tegdeg yum aa ..hvntei Baga hiij bsan .neg Bol zandan
haha 18-aac 22 nasni xoopond tegj eliirdeg nas bdim doo tsaashdaach hamt baigad neg tsaria muutai tom boowtoid n neg odoo daruulhad l yu chuhal ve gedgiig medndee bosdoggui boow huhuh saihan bdg bol yay gehevde saihan amidardaa zondoo l goe zaluuchud bhd zaaval tiimd n tagagdaad haha