Нөхрөөсөө илүү мөнгө олоод ирэхээрээ нөхрөө дорд үздэг болдог юм уу?

Сайн байцгаана уу? Хоёр хүүхдийн аав байна. Эхнэртэйгээ ханилаад 17 жил болж байна. Манай том охин ахлах анги, бага нь бага ангийн сурагч. Сүүлийн үед эхнэр маань хонуут өнжүүтээр ууж идэж, ‘найзындаа хонолоо’ гээд яваад байдаг боллоо.

Хэлж ярихаар ерөөсөө тоохгүй юм. Уг нь ‘Дахиж тэгэхгүй ээ’ гэж амладаг байсан бол сүүлдээ бүр амлахаа ч байлаа. Өнөөдөр ч гэсэн одонгийн найранд явсан, одоо болтол гэртээ ирээгүй л байна.

Эмэгтэй хүн бизнес хийгээд нөхрөөсөө жаахан илүү мөнгө олоод ирэхээрээ нөхрөө дорд үздэг болдог юм уу даа гэж бодогдох боллоо. Ууж идэх нь ч ихсэж, найз нөхөдтэйгөө уулзах нь олширсон. Тэр найзууд нь гэж дандаа ууж идэх дуртай хүүхнүүд байх юм. Зарим нь хүүхэдтэй ганц бие мөртлөө Хятад хүнтэй явалдаж байгаад одоо бараг сууж байна.

Би одоо эхнэрийнхээ тэр бизнесийг хамтдаа л хийж байгаа. Гэвч эхнэр маань бүх данс тооцоо, мөнгөө өөрөө баздаг. Надад тусдаа гараад хуучин хийж байсан бизнесээ хийх бодол төрөх боллоо. Гэтэл эхнэр маань ганцаараа энэ бизнесийг ажиллуулж чадахгүй, ядарч зүдрээд, хажуудаа найдвартай тусалчих хүн олдохгүй байх шиг байна. Яавал дээр вэ? Та бүхэн надад нэг сайхан зөвлөгөө өгч туслаач. Яасан нь дээр вэ?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.