Өөрийгөө тарчилгасан энэ зөрчлөөс яаж гарах вэ?

Би өөрийгөө эргээд харахад их л сонин үзэл бодолтой хүн шиг санагдах юм. Жаахан хуучинсаг, харилцаандаа дэндүү үнэнч шударга, хэтэрхий туйлширсан гэх үү дээ. Өмнө нь бүр өөрийгөө ямар ч хүсэл сонирхолгүй “гэлэнмаа” шиг болгоод, амьдралаас тусгаарлачихсан явж байсан үе ч бий. Анхны минь дотно харилцаа 18 настайд маань байсан бөгөөд магадгүй тэр хүн миний амьдралын хамгийн сүүлчийнх ч байж магадгүй гэж бодох боллоо.

Учир нь би нэгэн залууд ухаангүй сайн болж, бид хоёр 2 жилийн турш уулзаж учран, сайхан харилцаатай байсан юм. Гэвч амьдралын зам маань нийлээгүй учраас бид хоёр салцгаасан. Салснаас хойш багагүй хугацаа өнгөрсөн ч би үнэхээр тэр хүнээс өөр ямар ч сайхан эр хүнийг яаж ч хичээгээд сэтгэлдээ хүлээн зөвшөөрч, сонирхож чадахгүй байна. Бусад эрчүүд хэчнээн дажгүй, сайхан байлаа ч миний сэтгэл огт хөдлөхгүй юм.

Гэвч хамгийн хэцүү нь (уучлаарай, би өөрөө дур хүсэл маш ихтэй хүн л дээ) шөнө бүр орондоо ороод зөвхөн тэр хүнээ л үгүйлж, түүнийгээ л маш их хүсдэг. Бие махбод, сэтгэл зүй минь яагаад ч юм тэр хүнээс өөрийгөө татаж авч чадахгүй, яг л тэр харилцаанд гацчихсан мэт байна. Сэтгэлээрээ тавьж явуулсан гэж бодсон ч шөнө бүр бие минь түүнийг нэхэж шаналах юм.

Ийм хэцүү байдлаас, өөрийгөө тарчилгасан энэ зөрчлөөс яаж гарах вэ? Надад зөвлөөч…

1 Comment

  1. buuk says:

    chi uuruu uuriiguu mdhgui erguutej bhd busad ni yj mdhuu mal pzdaa mini chi ugaasaa ingj amidrah enenees dord uhej duusah uher bna hohichin

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.