Миний нэг сүрхий найз байдаг юм. Хүнийхээ хувьд маш сайн залуу гэж бодож явдаг. Хэрэв намайг зүгээр найз гэж боддоггүй байсан бол өөрийнхөө болгож авахмаар тийм л хүн. Архи, тамхи, тоглоом энэ тэр гэхгүй. Хоол хийх чадвар нь ч маш сайн, гэрийн ажилдаа ч гарамгай, ер нь ажил гэр гэсэн маш гэрсэг хүн. Зөөлөн бөгөөд шударга зантай.
Уг нь бид хоёр найз болоод нэлээд удаж байна. Нэг өдөр хамт юм идэнгээ ярилцаж сууж байхдаа тоглоом болгоод тийм санал (дотно харилцааны санал) тавьсан чинь ‘Чи миний найз, илүү санаа битгий бодуулах юм хийгээрэй’ гэж авдаг байна шүү. Тийм байхад ганц бие хэрнээ ийм саналаас татгалзах эрэгтэй хүн байдаг гэж үү? Эсвэл миний зүс царай, бие хаа гологдсон хэрэг үү?
1 Comment
bugd tiim boovon tolgoit bish shuu