Ядаж л илүү дутуу үнэргүй, маш цэвэрхэн санагддаг

Сайн байцгаана уу. Та бүхнээс асуумаар санагдаад ерөөсөө болдоггүй ээ, өөрөө ч өөрийгөө заримдаа ойлгохоо болилоо. Би гэдэг хүн хамгийн анх 17 настай байхдаа 30 гарсан эгчмэд эмэгтэйд зандангаа өгч байсан юм. Магадгүй энэ нь тийм ч чухал биш байж болох ч он цаг өнгөрөх тусам би өөрөөсөө эгч хүн сонирхдог гэдгээ энэ жилээс бүүр илүүгээр мэдрэх боллоо.

ЯГ Л АМАН СЕКСИЙН МЭДРЭМЖИЙГ ӨГНӨ…

Юу вэ гэвэл, одоо өөрөөсөө бараг 11-12 насаар эгч хүн шохоорхоод байдаг болсон. Тэр хүн маань одоо 40-43 орчим настай байх. Үеийн эмэгтэйчүүдтэй харилцаанд ороод мэдрэмж авалгүй яахав, гэхдээ л надад огт таалагддаггүй. Би бүр үеийн хүнтэйгээ унтаагүй 2 сар болж байна. Худлаа ярьж байна гэж битгий бодоорой, үнэн шүү. Надад бүр 20, 21, 22-той охидууд хүртэл санал болгож байсан ч би өөрөө охин дүү нартай болохоор үнэндээ тийм зүйл хүсдэггүй, миний дотор хүнд яагаад ч юм тохирдоггүй юм.

Жил ирэх тусам ийм сонирхол маань гүнзгийрээд байгаа болохоор заримдаа өөрийгөө харааж зүхмээр ч юм шиг санагдах үе бий. Эрэгтэй найзуудаасаа асуувал намайг “Хөгшин авгайн юу нь гоё байхав дээ, наад бодлоо хая” гэж шоолонгуй хэлэх нь баттай учраас энд бичиж байна. Үнэндээ 40-өөс дээш насны эмэгтэйчүүд юу боддог бол, секс, хайр сэтгэлийн сонирхол нь юу байдаг бол гэж асууж үзмээр санагддаг. “Нас нь явсан эгч нараас хол бай, чамайг хаялаа ч дараа нь өвдөх сэтгэлгүй болчихсон байдаг” гэж хүнээс сонсож байсан ч миний бодлоор тэд өөрийгөө хайрладаг, бие хаагаа арчилдаг, ядаж л илүү дутуу үнэргүй, маш цэвэрхэн санагддаг. Зөвлөгөө өгөх эсвэл сэтгэгдлээ хуваалцах хүн байвал коммент хэсэгт үлдээгээрэй, баярлалаа.

1 Comment

  1. buuk says:

    huneesee l hamaarna duu mini ueiinhen chin shal teneg bgaa bzdee tgheer chi iluu uhaalag hun sonirhood bj mgd buruu bish zuw minii huwid chmg harin ch zuw gj bdj bna jaahan ohid alaa ch oligtoi ugaaj chddggui tm l teneg bdg nas ahih tusam uhaan chadwar suuna shuud ee

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.