Залуусаа, хамт амьдарч байгаа, үерхэж байгаа хүнээ хуурч өөр хүнд татагдаад байгаа бол зүгээр л шууд үнэнээ хэлээд харилцаагаа дуусгачих хэрэгтэй. Худлаа хэлж, нөгөө хүнээсээ байнга өө хайж, гадуур дотуур хонож өнжөөд, утсаа унтрааж алга болж өөрт чинь чин сэтгэлээсээ итгэж хайрласан эмэгтэйн “эр хүнд” итгэх итгэлийг үгүй хийх ямар ч шаардлага байхгүй шүү дээ.
Ер нь эмэгтэй хүний амьдралдаа мэдэрч болох хамгийн том доромжлол бол араар тавилт шүү дээ. Хуурагдаж үлдсэн эмэгтэй дараа нь хэнд ч итгэж чадахгүй сэтгэлийн гүн шархтай үлддэг.
Нөгөө талаас бас гэр бүл, найз охин, эхнэртэйг нь мэдсээр байж уулзаж учраад, хонож өнжөөд яваад байдаг охид, хүүхнүүд, авгай нар бол үнэндээ эмэгтэй хүний жудаггүй, бусдын нулимс дээр өөрийнхөө хуурамч жаргалыг босгох гэж оролдож буй хамгийн өрөвдөлтэй хүмүүс юм. Та бүхэн энэ талаар юу гэж боддог вэ, өнөөдөр нийгэмд яагаад ийм үнэ цэнгүй харилцаа газар аваад байна вэ? Бодлоо хуваалцаарай…