Түй май…

Сайн байцгаана уу. Ажил хийдэггүй, орлогогүй, идэж ууж, унтаж, унгаж баахаас өөр ид шидгүй ийм нөхрийг яг яах вэ? Гэрээсээ хөөхөөр ерөөсөө явахгүй юм. Хаалганы чипээ солихоор хүүхдээсээ асууж мэдчихээд л дахиад ороод ирнэ.

Салъя гэхээр салахгүй, шүүхдье гэхээр “Түй май” л гэнэ. Заримдаа бүр туйлдахдаа хоолонд нь хулганы хор хийгээд өгчих үү, эсвэл рэкэтер олж байгаад үхтэл нь зодуулчих уу, эсвэл шөнө унтаж байхад нь хоолойг нь хэрччихмээр ч юм шиг тийм аймар санагддаг боллоо.

Яг яах ёстой вэ? Энэ хүнийг амьдралаасаа, гэр орноосоо бүрмөсөн хууль ёсоор яаж хөөж явуулах вэ? Над шиг ингэж туйлдаж, хариуцлагагүй эр хүнээс салж чадахгүй байгаа хүмүүс байна уу? Надад хуулийн дагуу зөв гаргалгаа, зөвлөгөө өгөөч…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.