Сэтгэл урагдаж, маш их гомдож бухимдсандаа та бүхнээс, ялангуяа эрчүүдээс зөвлөгөө авах гэсэн юм. Бид хоёр гэрлээд 10 гаруй жил болж байгаа, хоёр хүүхдийн хамт амьдардаг жирийн л нэг гэр бүл. Гэтэл хоёр хоногийн өмнө нөхөр маань амьдралдаа анх удаа гэртээ ирж хоносонгүй. Үнэндээ уг нь ууж идсэн ч гэсэн хаанаас ч хамаагүй заавал гэр рүүгээ гүйдэг хүн байгаа юм.
Тэгсэн өчигдөр өдөр ирэхдээ хамар, нуруугаа яг хумсаар маажуулчихсан юм шиг сорвитой ирдэг байна шүү. Хамгийн гол нь тэр бүдэг бадаг үүр шөнөөр цэнгээний газар, зочид буудлууд пиг байдаг тэр хавиар өөр 3 залуутай сүлбэлдчихсэн, нар мандаж байхад явж байхыг нь манай дотны хүн яг нүдээрээ бариад авчихсан байдаг. Юу болсон нь бараг л тодорхой байгаа биз дээ?
Дургүй хүрээд, гомдоод, дотор өмөрөөд үнэхээр хэцүү байна. Би одоо энэ хүнийг яаж шийтгэх вэ? Эрчүүд ээ, та нарын хувьд эхнэр чинь ямар арга хэмжээ авч, яаж шийтгэвэл хамгийн ихээр хаширч, өөрийнхөө бурууг яс махандаа тултал ойлгодог вэ? Амьдрал дээр ийм зүйлийг яаж шийдэж байсан бэ, зөвлөгөө өгөөч…
3 Comments
oilgomjtoi ymarch asuudalgui chmg huurchee buh hurunguu ner deeree bolgo tgd dugai sal ingd chinii eren ue naad hun deer chin ali hediin duuschee gsn ug odoo yuch hgd chmg shnaar harahguiunenteigee ewler hudlaa uuriiguu huurguud yhw odoo ch dotroo chmg bish samarduulsan huuhnee l bdj bgaa shanalwal uwchin awtsan bh wii l gj bdh bh daa
Saihan bantan hiij uguul,massage hiij uguul,tegeed huhuj uguud l boloo shd.. ingevel l nuhur chin chamaig huurahgui gerluugee yaarsaar l bh bolno doo
za shaaldaa badmaa hedii boltol bantan hj massaj hh ym be hezee ywna gj bool shig amidrah ym be erguuteed bgarai balai mini uhaan dutuu bol hund buu zuwlu ain