Сэтгэлээ маш их зовоож, дотроосоо өөрийгөө идэж байгаа нэгэн нууцаа хуваалцаж, та бүхний бодлыг сонсох гэсэн юм. Би саяхан үнэхээр санаандгүй, төлөвлөөгүй байдлаар нэг хүн унтчихсан юм л даа.
Тэр явдлын дараа сэтгэл маань маш их түгшиж, айж сандарсандаа нөгөө хүнээ шууд бүх хаягаараа блок хийгээд холбоогоо тасалсан. Гэвч асуудал үүгээр дуусчихсангүй, миний дотоод сэтгэл ерөөсөө тайвширч чадахгүй байна. Охиноо хааяа аавтай нь уулзуулах үед, эсвэл ямар нэгэн байдлаар тэр залууд миний энэ алдаа баригдчих болов уу гэхээс үхтлээ айж, өдөр шөнөгүй зүрх хүчтэй цохилон тайван сууж чадахаа байлаа.
Нэгэнт үйлдэгдсэн алдаа, худал хуурмаг дунд ингээд айж түгшиж амьдарч байхаар, нөхцөл байдлыг шууд илэн далангүй хэлж, бүх зүйлийг цэгцэлсэн нь зөв үү? Эсвэл зүгээр л таг чимээгүй өнгөрөөж, өөрийгөө тайвшруулах хэрэгтэй юу? Та бүхэн надад тусалж, санаа бодлоо хуваалцаач. Би үнэхээр яахаа мэдэхгүй гацаад байна.
2 Comments
Би саяхан үнэхээр санаандгүй, төлөвлөөгүй байдлаар нэг хүн унтчихсан юм л даа genee shaaaldaa badmaa sanaandgui huntei untana gj bdggui sh dee buhel buten huwtsasaa tailaad sex hiihiigee chi sanandgui gj helj bgaa ym uu erguuteerei pzdaa mini chi ugaasaa aluulj hygdaj bhdaa taarsan ynhan bnoo ymarech hun hezeech sanaandgui untdaggui shuu teriige oilgoj uherteerei
Заа охиныхоо эцгээс салчихсан юм юундаа айгаад чичрээд байгаа юм бэ? Цаана
чинь нөхрөө араар нь тавьчихаад юу ч болоогүй юм шиг явдаг авгай зөндөө байна. Салсан л бол айлтгүй штээ