Эрчүүд ер нь яагаад дандаа залуухан охид сонирхдог юм бэ?

Сайн байцгаана уу. Нас яваад ирэхээр нийгэмд тэр дундаа эрчүүдийн хандлагад эмэгтэй хүнийг харах өнцөг яаж өөрчлөгддөг тухай нэгэн сонирхолтой сэдвийг хөндөж, та бүхэнтэй ухаан уралдуулж, санал бодлыг нь сонсох гэсэн юм.

G цэг болон C цэгийн төгс мэдрэмжийн вибратор

Эрчүүд ер нь яагаад дандаа залуухан охид сонирхож, болж өгвөл нас залуу охинтой л хамт байх, уулзаж учрах хүсэлтэй байдаг юм бол оо? Би өөрөө залуухан охин байхдаа элдэв хүн амьтантай сүртэй уулзаж учирч явдаггүй байсан болохоор иймэрхүү асуудлыг ерөөсөө анзаардаггүй байж. Гэтэл одоо өөрөө 30 гараад ирсэн чинь эрчүүдийн зүгээс гаргаж байгаа насны далд ялгаварлан гадуурхалтыг маш их мэдрэх боллоо.

Жоохон л нас яваад ирэхээр цаанаа л нэг голсон, доош нь хийх маягтай харилцах юм. Бүр “30 гарчихсан юм байж юундаа маяглаад байгаа юм, ямар жоохон охин биш дээ” гэх мэтээр баалах өнгөөр ярихыг нь ч сонслоо. Миний бодлоор 30 гарсан гээд хүн заавал тийм хөгшин, намбалаг зан ааштай байх ёстой гэсэн нэгэн хэвийн хайрцагласан дүрэм байх ёсгүй гэж боддог. Нас бол зүгээр л тоо шүү дээ.

Эрчүүд ээ, та нар үнэхээр эмэгтэй хүнийг зөвхөн насаар нь дүгнэж, залуухан охид руу л хуйлраад байдаг уу? Бүсгүйчүүд ээ, та нарт 30 наснаас хойш иймэрхүү хандлага ажиглагдаж байсан уу? Саналаа хуваалцаач.

2 Comments

  1. boldoo says:

    хүн хүнээсээ хамаарах бхдаа. надад лав төлөвшөөд үзэл бодолтой болсон эмэгтэйчүүд таалагддаг

  2. buuk says:

    nasnaas iluutei goo shan hariltsaa uhaan uhamsar harna busad ni bhgui ch goo saihan bwal teriig ni harna getel chamd 30 bgarsan ch goo shan ni bhgui bol chi hun gj haragdahgui tgheer chi ugaasaa l alnaasaa door tsaraitai hatignii tolgoi shig amitan bna

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.