Сайн байцгаана уу. Ойрд сэтгэл үнэхээр тавгүйтүүлсэн, бүүр дотор муухайрам сонин зүйлтэй тулгараад та бүхнээс зөвлөгөө авах гэж бичиж байна.
Надад таньдаг нэг 70 орчим настай солонгос хүн байдаг юм. Тэгсэн тэр хүн сүүлийн үед над руу залгаад байдаг боллоо. Мэдээж монголоор ярьж чадахгүй л дээ. Гэхдээ хамгийн аймаар нь, дандаа шөнө оройн цагаар залгана. Утсаа авахаар өөдөөс шууд “I love you” гэж хэлснээ л цаанаа нэг л эвгүй аахилж, янз бүрийн сонин дуу чимээ гаргаж орилоод байх юм. Яг л утсаар ярингүй өөрийгөө оролдоод, тавих гээд байгаа гаж донтон шиг…
Би эхний удаад нь үнэхээр гайхаад, юу болоод байгааг нь ч сайн мэдээгүй болохоор юу ч ойлгоогүй царайлаад л өнгөрөөчихсөн. Гэтэл дахиад л яг ижилхэн үйлдэл гаргаж залгаж байна. Бүр 2 ч удаа ийм заваан зүйл хийлээ. Надад үнэхээр зэвүүн, маш тавгүйтмээр санагдаж байна.
Бүсгүйчүүд ээ, та нарт иймэрхүү гадаад гаж донтой хүмүүс таарч байсан уу? Одоо шууд дугаарыг нь блок хийх үү, эсвэл дахиж залгавал загнаж, цагдаад өгнө гэж айлгах уу? Сэтгэл зүйн хувьд маш онцгүй байна, зөвлөөч.
2 Comments
endees asuugd chi ymar shiidel oloh be dee huuli ni uilchildeg orond amidarch bj notloh barimt awaad tsagdaa deer l ochildoo heterhii tng ym aa us urt uhaan bogino gj unenn shuu
Solongost bdg bol duudlagiin bichij avaad tsagdaad ugnu gd hel sod naadah chn gemt heregt ordog