Аавтайгаа л холбоотой гэж боддог юм

Сэтгэлдээ насаараа тээж явна асуудлаа нээж, бусдаас зөвлөгөө авмаар байна. Би одоо 22 настай эмэгтэй.

Би эрэгтэй хүмүүсээс яагаад дандаа зайгаа барьдаг шалтгаанг аавтайгаа л холбоотой гэж боддог юм. Надад зарчмын хувьд хатуу ханддаггүй байсан ч ээжийг минь насаараа зовоосон хүн. Байнга хүүхэн шуухантай орооцолддог, тэр нь баригдчихвал ээжийг минь нүүр нүдгүй зоддог байлаа. Онгироо зантай, хүний нөхөр, эцэг хүн гэдгээ ч ойлгодоггүй, ээжийг минь ерөөсөө хүндэлдэггүй байсан мөртлөө надаас болохоор асар их хүндлэл шаардана.

Энд бичээгүй олон муухай зүйлийг харж өссөн болохоор тэр хүнээс ямар ч сайн сайхан зүйл харахаа больсон. Ихэнхдээ мөнгө асуух юм уу, хэрэгтэй болсон үедээ л надтай харьцдаг юм.

Ийм эр хүнийг насаараа харж өссөн болохоор ирээдүйд яг ийм хүнтэй суучих вий гэж үнэхээр их айдаг. Бүх эрэгтэй хүн аав шиг минь биш гэдгийг ухаан бодолдоо мэдэж байгаа ч, цаанаасаа л танихгүй эрэгтэй хүнийг харахаар “Энэ бас л нэг өөдгүй амьтан биз” гэх бодол төрдөг. Над шиг бага насны сэтгэлийн шархнаас болоод ийм айдастай болчихсон хүмүүс хэр их байдаг юм бол? Яаж энэ айдсаасаа салах вэ?

1 Comment

  1. засрахгүй ээ says:

    Монгол наад нэг эцэг шиг тэнэг хар юмнаас тэс өөр эр хүн олон байгаа штээ. Наад тэнэг хар өвгөн чинь хэзээ ч засрахгүй тэр чигээрээ дуусна. Хорт хавдар тусаад зовоод ирэхлээрээ нэг ухаан орж магадгүй . Тиймээс гол нь хүнээ л сайн таних хэрэгтэй. Хэрвээ эцэг шиг чинь хандлага гаргавал шууд зайгаа барь жийсэн дээр шүү. Ийм ухамсар дорой эрчүүд засрана гэж байдаггүй юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.