Ер нь цаашид хэр удаан явдаг бол оо?

Сайн байцгаана уу? Эмэгтэйчүүд болон туршлагатай хүмүүсээс нэг зүйл асууж, зөвлөгөө авмаар байна. Манай нөхөр бэлгийн харилцаанд нэлээд сонирхолтой хүн байдаг юм. Би ч гэсэн анх тийм л байсан. Гэвч би харилцаанд орохдоо ерөөсөө дур ханаж чаддаггүй болохоор сүүлдээ ер нь л хийх сонирхолгүй болчихлоо. Одоо бүр нөхөртөө татаж чангаалгуулж, гуйлгаж байж л заримдаа нэг юм хийж байна.

ӨӨРИЙГӨӨ МЭДЭР БҮСГҮЙЧҮҮД ЭЭ…

Би өөрөө 33 настай, амьдралдаа нөхрөөсөө өөр хүнтэй ойртож үзээгүй. Магадгүй би өөрөө жаахан мэдрэмж султай хүн байж магадгүй юм. Яаж ч хичээсэн нэг л болж өгөхгүй, таашаал авч чадахгүй юм. Ийм байдлаар, нэг нь албаар, нэг нь сонирхолгүй хүчээр харилцаанд ордог амьдрал ер нь цаашид хэр удаан явдаг бол оо? Надад ямар нэгэн тус болох зөвлөгөө байна уу?

📩 Таны амьдралд тохиолдсон бэлгийн харилцааны болон хайр сэтгэлийн сонирхолтой түүх, сэтгэл зүйн асуудал, хөгтэй явдлууд болон бусдаас асууж зөвлөлдмөөр байгаа эмзэг сэдвүүд байна уу?

Та өөрийн түүх, асуултаа манай вебсайтад нууцлалтайгаар нийтлүүлэхийг хүсвэл 📧 cekcmn@yahoo.com цахим хаягаар бидэнд илгээгээрэй. Бид таны нууцыг чандлан хадгалж, олон нийтэд хүргэх болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.