Нөхөр маань ажлынхаа нэг эмэгтэйд дуралчихжээ, бүр өрөвдөх шиг хэхэ. Би утсаараа чат руу нь орчихдог юм. Гадаадад олон жил сурч, ажиллаж байгаад ирсэн үнэхээр сайхан бүсгүй байдаг. Нөхрөөс маань сүүлд ажилд ижил төвшинд орсон ч нөгөөх нь салбарын захирал болчихсон, нөхөр маань байсан байрандаа л байх юм.
Өглөө болгон, орой болгон “Сайхан амарсан уу, сайхан амраарай” гээд л бичихэд нөгөөх нь “Ммхн, аанхаа, за ок” гэсэн хариу л өгч байгаа харагдах юм. Нөгөө бүсгүй нь өмнө жилээс нь залуутай болоод одоо бүр жирэмсэн болчихсон юм байна. Найз залуу нь ч хачин сайхан залуу юм аа, хүчний байгууллагад ажилладаг, өндөр цолтой, яаж ч бодсон нөхрөөс маань хамаагүй илүү.
Нөхөр найзтайгаа чухам чатлах юм нөгөөгийнхөө талаар. Анхандаа “Ийм аятайхан амьтан ажилд орлоо, эргүүлж байгаад өвөртөө оруулна” нэг тиймэрхүү юм ярьж байснаа “Ажлаараа хэд хэд шоудахад огт уудаггүй юм байна, сэтгэлээ илчиллээ ерөөсөө тоохгүй байна. Ингэх тусам нь би бараг дурлаж байна. Одоо Уянгааг бодохгүй нэг ч минут байж чадахаа болилоо, би яах вэ” энэ тэр гэж бичсэн байсан.
Нэг өдөр Уянгаа машингүй ирчихээр нь “Орой хүргээд өгье” гэхэд зөвшөөрсөн юм байна. Тэгэхэд нь найздаа “Энэ шөнө л би хэн гэдгээ харуулна” гээд явсан чинь байрных нь гадаа очиход найз залуу нь тосоод зогсож байсан гэнэ ээ. Хөөрхийдөө, муу нөхөр маань их л зовж байгаа бололтой.
Тэгж байгаад Уянга руу “Чи миний бодлоос гарахгүй байна, чи бол миний л эмэгтэй байх ёстой, чиний хүүхдийг би өөрийн юм шиг хайрлана” гээд биччихсэн байдаг байгаа. Хариуд нь нөгөө бүсгүй нь “Чи тэнэг юм уу, ядаргаатай юм бэ! Эхнэр хүүхэдтэй байж яаж өөр хүн бодож чаддаг байна аа? Адгийн тэнэг новш юм аа чи. Дахиж ингэж тэнэгтвэл ажлаас чинь хална шүү” гэсэн байсан.
Тэр өдөр нөхөр маань жигтэйхэн гунигтай гэртээ ирж билээ. Удалгүй түүнийг маань өөр салбар руу шилжүүлсэн. Одоогоор нөхөр маань Уянгаагийн блоконд байгаа, ккк…
📩 Таны амьдралд тохиолдсон бэлгийн харилцааны болон хайр сэтгэлийн сонирхолтой түүх, сэтгэл зүйн асуудал, хөгтэй явдлууд болон бусдаас асууж зөвлөлдмөөр байгаа эмзэг сэдвүүд байна уу?
Та өөрийн түүх, асуултаа манай вебсайтад нууцлалтайгаар нийтлүүлэхийг хүсвэл 📧 cekcmn@yahoo.com цахим хаягаар бидэнд илгээгээрэй. Бид таны нууцыг чандлан хадгалж, олон нийтэд хүргэх болно.