ЗҮҮДЭЛСЭЭР БАЙТАЛ ТАРХИ АМРАХГҮЙ ЗОВООЖ БАЙНА АА…

Сайн байцгаана уу? Ойрын өдрүүдэд нөхрөө намайг хаяаад салж байна, өөр хүнтэй болчихсон байна гэж маш их зүүдэлж, тархи амрахгүй хэцүү байна. Би уг нь тийм хартай хүн биш л дээ. Нөхрийнхөө утсыг шалгаж, хардаж сэрдэж байсан удаа байхгүй.

Гэхдээ бид хоёрын дунд өмнө нь үүсэж байсан гомдол, асуудлууд байдаг бөгөөд би тэр бүрийг нь тэвчээд л явдаг юм. Өмнөх сөрөг дурсамжууд сэтгэлийн гүнд үлдчихээд ингэж зүүдлүүлээд байдаг юм болов уу? Шөнө тайван унтаж чадахгүй, зүүдэндээ хүнтэй хэрэлдээд, маш их ядарч сэрэх юм. Ийм зүйл тайлбарладаг, эсвэл зөн билэг, сэтгэл зүйн талаас нь хардаг үздэг хүн байвал надад хэлж туслаач. Сэтгэл санаа үнэхээр амарч чадахгүй байна.

📩 Таны амьдралд тохиолдсон бэлгийн харилцааны болон хайр сэтгэлийн сонирхолтой түүх, сэтгэл зүйн асуудал, хөгтэй явдлууд болон бусдаас асууж зөвлөлдмөөр байгаа эмзэг сэдвүүд байна уу?

Та өөрийн түүх, асуултаа манай вебсайтад нууцлалтайгаар нийтлүүлэхийг хүсвэл 📧 cekcmn@yahoo.com цахим хаягаар бидэнд илгээгээрэй. Бид таны нууцыг чандлан хадгалж, олон нийтэй хүргэх болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.