Эртний Египетийн фаронууд бол зүгээр нэг улс төрийн удирдагчид бус, дэлхий дээрх бурхдын амьд биежэл хэмээн тооцогддог байв. Энэхүү хязгааргүй эрх мэдэл болон “ариун цус”-аа цэвэр хэвээр үлдээх гэсэн тэдний хүсэл нь соёл иргэншлийнх нь түүхэнд хамгийн аймшигтай генетикийн эмгэнэлийг дагуулсан юм. Тэдний хувьд төрсөн эгч, дүү, бүр өөрийн охинтойгоо гэрлэх нь хэвийн үзэгдэл байжээ.
Бурхдын цусыг хамгаалах зан үйл
Египетийн шашин болон үе уламжилсан домгоор бурхад өөрсдөө ах дүүстэйгээ гэрлэж дэлхийг бүтээсэн гэж үздэг байв (жишээ нь, Osiris болон Isis бурхад). Тиймээс фараонууд өөрсдийгөө бурхантай адилтган, энгийн иргэдийн “бузартсан” цус тэдний гэр бүлд орохоос сэргийлж, зөвхөн төрсөн эгч, дүү, эсвэл өөрийн охидтойгоо хуримладаг байжээ.
Tutankhamun хааны генетикийн эмгэнэл
Энэхүү цусан ойролцох гэрлэлтийн хамгийн тод бөгөөд аймшигтай хохирогч нь залуу фараон Tutankhamun байв. ДНХ-ийн орчин үеийн судалгаагаар түүний эцэг Akhenaten нь өөрийн төрсөн эгчтэйгээ (түүнийг “The Younger Lady” гэж түүхэнд нэрлэдэг) гэрлэж, Tutankhamun-ийг төрүүлсэн болох нь батлагдсан. Үүний уршгаар залуу хаан маш олон төрөлхийн саажилттай төрсөн байна:
Үр удмаа таслахад хүрсэн эмэгнэл
Tutankhamun өөрөө мөн л өөрийн эцэг нэгтэй төрсөн эгч Ankhesenamun-тайгаа гэрлэсэн юм. Их хэмжээний цусан ойролцох генийн догогдлоос болон тэдний дундаас гарсан хоёр охин нь хоёулаа эхийн хэвлийдээ эндэж, амьгүй төрж байжээ. Энэ нь 18 дахь династийн алтан үе урган гараагаа таслахад хүрсэн эмгэнэлт төгсгөл байв.
Төрийн эрх мэдэл болон шашны мухар сүсгээс үүдэлтэй энэхүү зан үйл нь Египетийн эзэнт гүрний хамгийн хүчирхэг династиудыг генийн хомсдолд оруулж, сүйрэлд хүргэх гол шалтгаан болсон юм.