Эртний Японы хамгийн ХҮСЭМЖИТ залуус яагаад СҮМОЧИД байсан бэ?

Эртний Японы Эдо эрин үед (1603–1867) нийгмийн гоо сайхны шалгуур бидний өнөөгийн ойлголтоос тэс өөр байжээ. Өнөө цагт өндөр, сулимаг залуусыг трэнд гэж үздэг бол тэр үед туранхай залуусыг биш, харин аварга биетэй СҮМОЧДЫГ гейша нар болон язгууртан эмэгтэйчүүд хамгийн дур булаам, сайхан залууд тооцдог байв.

Баян тансаг амьдралын бэлэг тэмдэгЭдогийн үед энгийн иргэд хоол хүнсээр асар их гачигддаг байсан тул “таргалалт” нь зөвхөн асар их чинээлэг, өндөр хэргэмтэй хүмүүст л олддог тансаглал байв. Тиймээс эрүүл, чадалтай, асар том биетэй сүмочдыг харахад л баян тарган, хангамжтай амьдрал шууд мэдрэгддэг байжээ.

Сувенир карт ба Фэнүүдийн солиорол

Сүмочдыг шүтэн бишрэх явдал гаарснаар зураачид тэдний хөрөг зургийг (Ukiyo-e буюу Японы уламжлалт модон дээр зурах) олноор нь хэвлэдэг байв. Эдгээр зургуудыг одоогийн алдартай одуудын постер, сувенир зураг шиг гудамжинд зардаг байсан бөгөөд эмэгтэйчүүд дуртай сүмочийнхоо зургийг худалдан авч, дэрэн дороо хийж унтдаг байжээ.

Эзэн хааны хамгаалагчид

Сүмочдыг зөвхөн “тарган” гэж харахгүй, самурай нараас ч илүү хүчтэй, эзэн хааныг хамгаалагч нар хэмээн дээдэлдэг байв. Шилдэг сүмочид одоогийн Холливудын одууд шиг хаа явсан газраа хүндлүүлж, гейша нарын хамгийн хүндтэй зочин болдог байв.

Том бие, баян амьдрал, асар их хүч чадал нь тэднийг тухайн үеийнх нь нийгмийн хамгийн хүсэмжит залуус болгоход хангалттай байжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.