Хятадын эмэгтэйчүүдийн 1000 жилийн ТАМЛАЛ: “Бадам цэцэгхэн хөл”

Эртний Хятадад охидын хөлийг жижигхэн, тахир болгож боох “Foot Binding” буюу “Бадам цэцэгхэн хөл” хэмээх уламжлал Сун улсын үеэс (10-р зуун) эхлэн 20-р зууны эхэн үе хүртэл бараг 1000 орчим жил үргэлжилсэн юм. Энэ нь Хятадын соёл иргэншлийн түүхэн дэх хамгийн эмгэнэлтэй, аймшигтай зан үйлийн нэг байв.

Хөлийг хугалах процедур ба насан туршийн өвдөлт

Охидыг ердөө 4-9 настай байхад нь энэ процедурт оруулдаг байжээ. Охины хөлийг эхлээд бүлээн ус, цусаар угааж зөөлрүүлсний дараа эрхий хуруунаас бусад 4 хурууг нь улан доош нь хүчээр хугалж, тавхайг нь нуман хэлбэртэй болгон асар чанга даавуугаар боодог байв. Энэ зан үйлийн улмаас охид хэдэн жилийн турш асар том өвдөлтийг мэдэрч, хөлийн яснууд нь буруу урган, насан туршдаа тахир дутуу болдог байжээ.

Яагаад заавал жижиг хөлтэй байх ёстой гэж?

Ердөө 7-10 см урттай хөлийг “Алтаар хийсэн бадам цэцэг” хэмээн нэрлэж, гоо сайхны дээд шалгуурт тооцдог байв. Энэхүү зан үйлийн цаана хоёр гол шалтгаан байжээ:

  • Баян тарган байдлын илэрхийлэл: Ийм хөлтэй эмэгтэй харайж, гүйж, хүнд хар ажил хийх боломжгүй байсан тул “Тэрээр хар ажил хийх шаардлагагүй, асар баян айлын охин” гэдгийг нийгэмд шууд харуулдаг байв.
  • Эрэгтэйчүүдийн таашаал ба хяналт: Эрэгтэйчүүдийн хувьд жижигхэн хөл нь хамгийн нууцлаг, дур булаам хэсэгт тооцогддог байснаас гадна эмэгтэйчүүдийг гэрт нь бөгшүүлж, гэр бүлээсээ холдож чадахгүй байдалд байлгах давхар хяналтын механизм болдог байжээ.

Тамлалын төгсгөл

Олон зуун жил үргэлжилсэн энэхүү аймшигт уламжлалыг 1912 онд Хятадын сүүлчийн эзэнт гүрэн унасны дараа албан ёсоор хориглосон юм. Гэвч хөдөө тосгонуудад нууцаар үргэлжилсээр байсан бөгөөд сүүлийн хохирогч болох тахир хөлтэй настнууд өнгөрсөн зууны сүүлчээр насан эцэслэсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.