НАЙЗДАА ЯАЖ ЗӨӨЛХӨН ХЭЛЖ ОЙЛГУУЛАХ ВЭ?

Өнөөдөр би хамт байр түрээсэлдэг найздаа санаагаа яаж зөв ойлгуулах талаар зөвлөгөө авахаар бичиж байна. Би өнгөрсөн 6 сараас хоёр найзтайгаа, мөн нэг найзынхаа ахтай хамт байр түрээсэлж байгаа юм. Тэгсэн ах нь хоёр сарын хугацаатай хөдөө явах болоод, бид гурав гурвуулаа үлдвэл түрээсний мөнгө арай өндөр гарахаар болов. Тэгээд цуг 2 сар түрээс хувааж амьдрах хүн олъё гэж ярилцтал найзын маань найз залуу цуг байх боломжтой гэжээ.

Гэхдээ би найз залууд нь дургүй л дээ. Цуг нэг гэрт байхаар надад их тухгүй мэдрэмж төрөөд байдаг юм. Ер нь хамт амьдарна гэдэг их хэцүү байх гэж бодож байна. Найздаа гомдолохгүйгээр яаж хэлэх учраа олохгүй юм. Яаж хэлбэл арай зөөлхөн тусах бол?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.