БҮСГҮЙЧҮҮД “ЗАВГҮЙ, ХАЛАМЖГҮЙ” ГЭЭД ХӨНДИЙРӨХӨӨР ЯАХ ВЭ?

Сайн байцгаана уу? Анх удаа захидал илгээж байна. Би 27 настай, боломжийн ажил эрхэлдэг, гайгүй цалин авдаг, хувиараа бага сага зүйл хийдэг жирийн нэгэн монгол залуу байна. Үнэндээ ажил амьдрал гэж, болохгүйг болгох гэж гүйсээр байгаад нэг мэдэхэд л 27 нас хүрчээ. Миний үеийн хэр олон ганц бие бүсгүйчүүд, залуучууд байдаг юм бол? Заримдаа өдий насны Монголын ганц синглэ залуу мэт өөрийгөө санах юм.

Өмнө нь охидуудтай уулзаж үерхэж байсан ч хамгийн дээд тал нь 7 сар л болж байсан байх. Намайг “Завгүй, халамжгүй” гээд л больчихдог. Би тэдэнд “Амьдрал Солонгос кино биш шүү дээ” гэдгийг ойлгуулах гэхээр бараг ойлгодоггүй, эсвэл нэг тийм хандлага гаргадаг. Эсвэл би тийм гоо зүйн мэдрэмж муутай юм болов уу гэж бодох юм. Ажил хөдөлмөрийн нэгэн хэвийн амьдралын тойргоос хэрхэн гарах вэ? Ажлынхан маань, найз нөхөд маань бараг бүгд гэр бүлтэй болохоор энэ асуудлаа тэдэнд дэлгээд байдаггүй юм.

Саяхнаас нэг охинтой болзож байгаа. Би шийдэмгий байж, зоригтой байхыг хичээдэг боловч бас л өмнөх цикл рүүгээ орчих гээд байх юм. Тэр маань бас цаг гаргах талаар дурдаж эхэлсэн. Би түүнтэй энэ их ажлынхаа хажуугаар аль болох уулзаж хамт байхыг хичээдэг ч хангалтгүй санагддаг бололтой. Энэ нь миний хувийн зохион байгуулалттай шууд холбоотой ч гэсэн цаг гэдэг үнэхээр алт шүү дээ.

Энэ захидлаараа ямар нэгэн зүйл асуух гээгүй юм шүү. Та бүхний сэтгэгдлийг сонсох гэсэн юм. Ийм асуудлыг хэрхэн зохицуулж байсан, эсвэл иймэрхүү амьдралын хэв маягтай хүмүүс харилцаагаа хэрхэн зохицуулдаг талаар зөвлөөч. Цаг гарган уншсанд баярлалаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.