ЯАЖ ТҮҮНИЙГЭЭ СЭТГЭЛЭЭР ДЭМЖИЖ, ТАЙВШРУУЛАХ ВЭ?

Хайртай залуу чинь эдгэшгүй хүнд өвдсөн бол та нар яах байсан бэ? Өвчинтэйгээ тэмцэлдээд олон жил болсон ч үр дүн сайн болохгүй л байна. Одоо хайртай залуу маань надад “Чи өөрийгөө бод. Надад чамайг өмчлөх эрх байхгүй, зүгээр л намайг орхиод яв даа” гэж хэлдэг боллоо. Ингэж хэлэх нь надад үнэхээр аймаар санагдаж, цээж дотор минь гол зураад л явчих юм.

Тэгж хэлэхээр нь би “Битгий балай юм яриад бай, хоёулаа гайхамшгийг бүтээнэ ээ” гэж хэлэхээс өөр надад хэлэх үг олддоггүй. Би үнэхээр айж байна. Хайртад минь ямар хэцүү байгаа бол оо… Яаж сэтгэл санааг нь дэмжих вэ? Өвчнийг нь яаж бодуулахгүй байлгах вэ?

Тэр маань тэр үгсээ хэлэхдээ “Гол үнэн нь л энэ, үнэнтэйгээ хоёулаа эвлэрье” гэдэг юм. Би л лав хэзээ ч эвлэрч чадахгүй, тэр тухай бодохыг ч хүсэхгүй байна. Яаж сэтгэл санааг нь дэмжиж, тайван байлгах вэ? Сэтгэлийн дэм өгөх сайн үг хэлээд өгөөч. Кинон дээр л ийм явдал байдаг гэж боддог байлаа. Одоо яахаа ч мэдэхгүй, бичих үг ч олдохгүй юм.

Өвчнийх нь онош нь “Элэгний хатуурал” гэсэн оноштой. Сүүлийн шинжилгээгээр нь хавдар үүсэх магадлалтай гэж гарсан. Эмчилгээгээ бол сайн хийж байгаа. Тариа, эм болон өөрөө зөв хооллолтыг сайн баримталдаг.

Тийм юм ярихаар нь би шууд уурлаад “Муу юм болохгүй ээ, хоёулаа гайхамшгийг бүтээнэ” гэж хэлдэг юм. Сэтгэлийн дэм хайрлаж, хайртдаа юу гэж хэлж байх вэ? Та бүхэн зөвлөөч.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.