Сайн байцгаана уу, эрчүүдээ. Энэ постыг уншиж байгаа та бүхнээс зөв асуултад маань зөв, хэрэгтэй зөвлөгөө өгөөч гэж хүсэж байна.
Эхнэр бид хоёр хамтдаа амьдрал босгоод цөөнгүй жил болсон, дундаасаа хүүхдүүдтэй, бусдын л адил жирийн сайхан гэр бүл байлаа. Гэтэл саяхан эхнэр маань өөр эрэгтэйтэй унтаж, намайг араар тавьсныг би олж мэдсэн юм. Анх мэдээд шоконд орж, цээж дотор маань гал авалзах шиг л аймаар гомдол, уур хилэн төрсөн. Зүрх зүсэгдэнэ гэдэг нь яг л тэр байсан байх.
Бид хоёр суусныхаа дараа маш том хэрүүл, тэмцэл болсон. Эхнэр маань уйлж, уучлалт гуйн, “Ахиж хэзээ ч ийм зүйл болохгүй, ганцхан удаагийн төөрөгдөл байсан” гэж гуйсан. Би ч босгосон амьдралаа цугтаа үрэхгүй, үр хүүхдээ аав ээжтэй нь бүтэн байлгах юмсан гэж бодоод дотроо асар том буулт хийж, эхнэрээ уучлахаар шийдсэн юм.
Гэвч яг амьдрал дээр уучилна гэдэг хэлэхтэй адил амархан зүйл биш байдаг юм байна. Одоо нэг гэрт хамт байж, нэг орон дээр зэрэгцэн хэвтэхэд л өнөөх бодол, тэр зураглал толгойноос ерөөсөө гарахгүй намайг тарчлаах юм. Харах бүрдээ, гарнаас нь барих, хажууд нь байхад хүртэл сэтгэлд нэг л хүйтэн мэдрэмж төрж, итгэл маань бүрэн унан, дотор нэг зүйл эргэж нөхөгдөшгүйгээр эвдэрчихсэн мэт санагдах юм.
Би эр хүн шиг шүд зуун уучилж, бүгдийг шинээр эхэлье гэж бодовч сэтгэл зүй минь, тархи минь тэрийг хүлээж авч чадахгүй, цаашдаа хамт амьдрахад нэг л болж өгөхгүй байна.
Эрчүүдээ, ийм зүйлтэй тулгарч байсан хүн байна уу? Итгэл эвдэгдсэн ийм амьдралыг үргэлжлүүлж чаддаг юм уу? Энэ шарх хугацааны эрхэнд аниддаг юм болов уу, эсвэл хоёр биенээ болон өөрийгөө зовоолгүй эртхэн салан тусгаарласан нь дээр байдаг юм болов уу? Одоо яавал дээр вэ?
1 Comment
Алдаа оноотой нь уучлахгүй юм бол амьдрал зохиогоод яадаг юм бэ гээд л дуу хүртэл байдаг шүү дээ .Ганц нэг алдсан алдаан дээр нь бүү түлхээрэй .Амьдрал үргэлжилдэгээрээ үргэлжилнэ.Араар тавьсан гээд салаад байвал бүтэн амьралтай хүн үлдэхгүй шүү .Ханийгаа уучлаарай.