ЯАВАЛ ЭНЭ ГАНЦААРДЛААС ГАРАХ ВЭ?

Би одоо 43 настай, ганц бие ээж хүн. Нөхөргүй, олон жил ганцаараа явсан, найз залуу ч үгүй удлаа. Сүүлдээ бүр хүмүүстэй яаж харилцаа үүсгэж, яаж танилцахаа ч мэдэхээ больчихдог юм байна. Өдөр тутмын ажил, амьдралын бужигнаан дунд явж байхад хааяа нэг асар их ганцаардал нөмрөөд авах юм.

Бэлгийн харилцаа, секс гэдэг зүйл миний амьдралаас арчигдаад маш удаж байна. Эмэгтэй хүн юм чинь ядаж хааяа уулздаг, хамтдаа цагийг тухтай өнгөрөөдөг, бие биедээ түшиг болдог нэгэнтэй болохсон гэж бодох юм. Хамгийн гол нь нэг тийм амьдралд хайртай, зан чанарын хувьд арчаатайхан, түшигтэй залуутай яаж танилцах вэ?

Нас яваад ирэхээр шинээр харилцаа эхлүүлнэ гэдэг асар хэцүү санагддаг болчих юм. Энэ байдлаас яаж гарахаа, ямар алхам хийхээ үнэндээ мэдэхгүй гацчихаад байна. Та бүхэн надад хэрэгтэй зөвлөгөө өгөөч.

1 Comment

  1. buuk says:

    mongold l gantsaardal gd bh ym manai end bol yun gantsaardah mungutei bolowsroltoi bol sataarah tumen zuil l bn hugjil undur oron bolohoor yuch hsen denduu shna bayan ym daa zaawal huneer dutaad bn gdg chin bolowsroliin l tuwshin dee huneer dutahgui amidraad surchihwal ter jargal shuu uuriiguu hairlah 1000 arga uuriiguu jargaltai bailgah tumen shaltgaan end law bn yun gantsaardah uidah be neeree tgheer mungutei bol orchnoo soli uhertiin hundiiguus gar tgj l zuwluy duu mongol shig iim adgiin orchind oligtoi hun olno gdg barag haigaagui bsan ni zuwdunu shuu.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.