Сайн байцгаана уу? Би одоо 21 настай. 17 настай байхдаа анхны шөнөө өөрөөсөө хамаагүй үе мултарсан ахтай өнгөрөөж байсан юм. Тэрнээс хойш хэсэг эвгүй санагдаад, нөгөө ахтайгаа таарахаас эмээгээд, болж өгвөл зугтах маягтай байдаг байлаа. Гэр ойрхон болохоор энд тэнд хааяа таарвал “Сайн байна уу” гээд л доошоо хараад өнгөрдөг байв.
Гэвч сарын дараанаас нэг л дахиад үзмээр санагдаж, нөгөө ахтайгаа уулзмаар болоод, хэцүү санагдаж эхэлсэн. Тэгээд шинэ фэйсбүүк нээгээд нөгөө ахтайгаа чаталж байгаад удалгүй дахиад уулзсан юм. Яваандаа ойр ойрхон уулздаг болоод 2-3 жил өнгөрлөө.
Яваандаа би нэг сайн залуутай үерхдэг болоод нөгөө ахтайгаа уулзахаа больж, найз залуутайгаа 4-5 сарын дараа илүү дотносон хамт шөнийг өнгөрөөсөн юм. Гэтэл үнэхээр таалагдсангүй, нэг л сонин ямар ч таашаал авч чадсангүй. Үүрээр бүр залхаад найз залуудаа “Амармаар байна” гэж хэлээд буруу хараад хэвтчихсэн. Тэгэхдээ л нөгөө ахыг бодоод, тэр ахтай байхад илүү гоё байсан юм байна гэж бодогдоод салдаггүй.
Тэр явдлаас хойш найз залуутайгаа таарамж муудаж, одоо бүр бараг салж байна. Одоо гудамжаар явж байхдаа хааяа нас биед хүрсэн, зантай ах нарыг харахаар нэг л гоё, аятайхан харагдаад байдаг болсон. Энэ талаар холбогдох юм уу, нээлттэй хүнтэй ярилцмаар санагдаад энд бичиж байна. Та бүхэн санал бодлоо хуваалцаач.
2 Comments
яаж холбогдох бэ ?
alaaraa amidrahaar shiidej bgaa ynhan bn daa chi alanda meduuleed tarhia hyd ywbal jinhene ynhan sh dee bitgii martaarai