ХАРААЛ ИДСЭН ХУВИЙН ОРОН ЗАЙ ГЭДЭГ ЧИНЬ ГЭР БҮЛ БОЛСОН ЦАГААС БҮРЭН ДУУСДАГ ЮМ…

Энэ сэдвээр хатуу боловч бодит үнэнийг илэн далангүй бичье гэж бодлоо. Эрчүүдийн гаргадаг асуудлуудыг үндсэнд нь хоёр хувааж болох юм.

  1. Садар чат, хуурамч фэйсбүүк хаяг, телеграм болон өөр ямар нэг нууц аккаунт, мөнгө төгрөг өгдөг янхан, хүүхнүүдтэй нууц хаягаараа чаталсан чат, микро болон макро араар тавилт.

  2. Бет тавьж тоглодог бүх төрлийн тоглоом, онлайн покер, бетийн аккаунт, сайтууд.

Мэдээж хэзээ нэгэн цаг барьж авбал дээрх хоёроос хоёр дахь нь буюу санхүүгийн асуудал байсан нь дээр. Мөнгө төгрөгтэй холбоотой асуудлыг ярилцаад шийдэж болно, нөгөө хүн нь ухаарвал засах, сайжруулах бүрэн боломжтой.

Харин эхнийх нь байвал хэзээ ч эргэж харилцаа эвлэнэ гэж үгүй. Уучлаад амьдарсан ч хэзээ ч мартаж чадахгүй, ахиж хэзээ ч итгэхгүй. Үргэлжид хий ч бай, хий биш бодит ч бай ялгаагүй хардаж сэрддэг болно. Гомдож сэтгэл шархлана, үргэлж эргээд дурсагдана, эхнэр нь өөрийгөө голж, өөртөө итгэлгүй болж, ‘Яагаад надад ингэж хандаж байгаа юм бэ?’ гэх мэт бодлууд амьдралын өдөр хоногуудыг тойрон ээрнэ. Сэкс хийхэд ч урамгүй, өөртөө итгэлгүй болж хөрнө. Ер нь цаашид хардуулж байгаа нь ч, хардан шаналж байгаа нь ч хоёулаа сэтгэл дундуур амьдрарна.

Эр хүн нэг алдаад л, таван хүүхдээ хаяад, босгосон амьдралаа хог болгоод өөр хүүхний салтаанд ороод хэвтчихдэг шүү дээ. Тийм аймар мунхаг, хатуу гээч.

Үүний эрсдэл нь:

  • ДОХ, тэмбүү болон бусад БЗХӨ, умайн хүзүүний хорт хавдар үүсгэгч вирус авчирч, мөрөөрөө байгаа эхнэрээ эрүүл мэндээр нь хохироох.

  • Элдэв хүүхэн, янханд үрсэн мөнгө нь гэр бүлийн санхүүг нураах.

  • Баригдвал гэр бүл салалтанд хүрч, өрх толгойлсон ээж, хагас өнчин үр үрс үлдэх гэх мэт маш олон сөрөг үр дагавартай.

Зарим хүн ‘Би ёстой нөхөртөө хувийн орон зайг нь өгдөг, итгэдэг, утсыг нь хэзээ ч шалгадаггүй, нөхрөө би сайн мэднэ, хэзээ ч тэгэхгүй’ гэж ярьдаг. Ер нь хүүхнүүд яагаад нөхөртөө итгэхгүй утсыг нь шалгадаг юм бэ, тэр чинь хүн бас хувийн орон зай хэрэгтэй, хартай мэдрэл авгай нар нөхрөө дарамтлаад байгаа нь тэр гэх мэтээр ‘лаг’ эхнэрийн дүрд тоглож яваад нөхөртөө араар тавиулж, янханд нь новш болтлоо доромжлуулж, дов болтлоо уйлахыг харж л явлаа.

Хараал идсэн хувийн орон зай чинь гэр бүл үүсгэж, хүүхдийн эцэг эх болсон цагаас бүрэн дуусдаг юм аа. Тэгтлээ хувийн орон зайд дуртай бол тэр зайгаа ганц бие, өөрөөсөө өөр эзэнгүй байх тэр цаг мөчдөө л сайн эдэл. Эцэст нь уянгалан дуугараад, ам уралдуулан яриад байдаг хувийн орон зай чинь микро, макро араар тавилтууд л байдаг юм. Ёс суртахуунтай, хэвийн амьдралтай хүн хань ижлээсээ нуугаад байх юу ч байхгүй. Нууж байна гэ단г нь өөрийгөө буруу зүйл хийж байгаагаа мэдэж байгаа хэрэг.

Эрчүүд хамгийн сайн мэдсээр байж мэдэн будилахдаа сайн хүмүүс дээ. Тэр нөгөө ‘хувийн орон зай’ гэдгийг нь өгөх тусам далруу чинь цөм шаана шүү дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.