Сайн байцгаана уу? Та бүхнээс сэтгэлийн үг сонсож, зөвлөгөө авах гэсэн юм аа. Би 28 настай, онгон, ганц бие эмэгтэй. Саяхан би анхны хайртайгаа таарсан юм. Тэр маань АНУ-аас ирээд удаагүй байгаа бөгөөд одоогоор ганц бие ажээ. Би ер нь эрэгтэй хүнтэй чөлөөтэй харилцаж, санаагаа илэрхийлж чаддаггүй, их бүрэг ичимхий, дотогшоо хүн л дээ.
Бид хоёр бие биедээ таалагдаад болзож эхлээд удаагүй л байна. Гэхдээ яагаад ч юм бэ, нэг нэгэнтэйгээ бүрэн чөлөөтэй байж чадахгүй хэвээрээ л байна. Тэр маань надаас биеийн дотно харилцаа хүсээд байгаа юм шиг мэдрэгддэг. Гэвч надад сэтгэлээ зориулж, хайртай гэдгээ хэлж, халамжилж чадахгүй байгаа мэт санагдаад байх юм.
Нас минь ч тодорхой хэмжээнд хүрчихсэн болохоор энэ хүнийг хүлээн зөвшөөрөөд харилцаагаа үргэлжлүүлэх үү? Эсвэл зүрх сэтгэлээ сонсоод, жинхэнэ хайраа эцсийг нь хүртэл хүлээх үү? Энэ талаар тунгаан бодож, өөрийн санал бодлоо хуваалцана уу.
1 Comment
Өөрийгөө чөлөөл.Өөрөө эмзэг, мэдрэмтгий байхаар цаад хүндээ эрс зоригтой байх шийдэл өгөхгүй байна.Суусан ч суугаагүй ч үерхээд үз.