НАДТАЙ УНТВАЛ ЗЭЭЛСЭН МӨНГӨӨ АВАХГҮЙ ГЭНЭ, ЯАХ ВЭ?

Сайн байцгаана уу? Надад тохиолдоод байгаа нэг хачин бөгөөд төвөгтэй зүйлийн талаар та нараасаа зөвлөгөө авах гэсэн юм. Манай хадам эгчийн найз залуу намайг эргүүлээд ерөөсөө салахгүй юм аа. Анхнаасаа л эргүүлж эхэлсэн бөгөөд бараг 8 жил шахам ингэж явж байна. Би ч зүгээр байгаагүй, хэрэлдэж зодолдож, янз бүрээр л үзсэн. Хадам эгчдээ ч 2-3 удаа хэлсэн боловч тэр үедээ л хэрэлдээд, удалгүй зүгээр болчихсон байх юм. Тэр хоёр хоорондоо албан ёсоор суугаагүй хэрнээ ийм удаан хамт байгаа нь ч сонин.

Хамгийн хачирхалтай нь манай нөхөр жоохон уух дуртай, уухаараа агсан зантай болчихдог. Тэгээд тэрийг дуудаж хамт архи уугаад, өөрөө янз янзын зан гаргахад нөгөөх чинь үргэлж намайг хамгаалж, бүр нөхрөөс минь ч илүү халамжлаад байх юм. Уг нь эхлээд “Зайл, надаас хол бай, заваан, сэжгийн хүүхэмсэг” гээд л янз бүрээр хөөдөг байсан ч сүүлдээ болиод, тэр ч миний үгийг тоохоо байчихсан.

Нэг удаа тэр хоёроос мөнгө зээлээд, боломж гарахгүй өгч чадалгүй жаахан удаасан юм. Тэгсэн чинь бүр “Чи надтай унтвал би тэр мөнгийг авахгүй” гэж наадах юм. Юун тэрэнтэй унтах, өөдөөс нь ч хармааргүй, бүр нэг сэжгийн санагддаг. Хадам эгчтэйгээ бол би их дотно, найз шиг л байдаг. Хааяа нэгнийдээ очиж тоглоод, ганц нэг пиво уухаар тэр залуу намайг согтоох гээд аймар шахаад балай юм болно. Согтчихвол нөгөөхтэйгүүр шөнөжингөө муур хулгана болж, элдвээр оролдоно шүү дээ.

Нөхөртөө хэлбэл манай нөхөр намайг л буруутгаж, нэг агсан тавих шалтаг болно гээд хэлж ч чадахгүй юм аа. Нээх аймар чичрээд байхгүй хэрнээ зөөлөн аргаар, эв дүйтэйгээр эргүүлээстэй байх юм. Насаар чацуу болохоор зүгээр л сайхан найзууд шиг л баймаар байна, гэтэл энэ хүнээс яаж салж, яаж харилцах вэ? Зөвлөөч.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.