Манай нөхөр араар тавьж байсан удаагүй. Архи ч амсдаггүй. Аж ахуйч. Надаас ч илүү санхүү, гэр орноо гэнэ. Харин их хэл ам, шүүх зарга болсон, эргэн тойронтойгоо дайсганасан хүн байдаг. Муугаар бол өөнтөгч, сайнаар бол зарчимч, гомдомхой , тооцоотой хүн. Ер нь эргэн тойрны хүмүүсийнхээ 90 хувийг үзэн яддаг байх. Дайснаар дүүрсэн ертөнцөд чи миний ганц холбоотон гэдэг.
Эмээ өвөө нь нэлээн хуучны дарга байсан хөрөнгөтэй хүмүүс. Хотын төвд 4 өрөө байртай. Тэр байр нь маш үнэтэй юм байх. Төрсөн ганц эгчтэйгээ булаацалдаад шүүх мүүхдээ тулсан ч аав ээж нь эгчид нь өгсөн юм аа. Тэрнээс болж аав ээж, эгчийгээ үзэхээ больсон. Уг нь аав ээж хоёр нь бид хоёрыг нийлэхэд байр авч өгсөн шүү дээ! Дахиад нэг байр ч бна. Хэнээс ч дутахгүй амьдарцгааж байна. Би боль гэсэн одоо чи надаас урвахнуу гэж уурлаад дахиад би ярихаа больсон. 3 жил аав ээжтэйгээ золгосонгүй би л нууцаар 2 хүүхдээ дагуулж очиж золгодог.
Өчигдөр орой эгчийнх нь нөхөр, хүү хоёр осолд ороод одоо маш хүнд ухаангүй байна. Гэрийнхэээ бүгдийг нь блоколсон болохоор хадам ээж, эгч хоёр нь надруу л залгасан. Манай нөхөр эмч болохоор таньдаг мэддэг эмч нар зөндөө. Тэгсэн яасан гээч, үхцгээг би туслахгүй, намайг хөдөө байгаа гэж хэл гэнэ. Хэрэлдлээ тэгсэн, чи надаас нүүр буруулж байна уу, үзэн яддаг хүмүүсийн минь тоонд ормоор байна уу би зууж чаддаг шдээ гэж байна.
Бүр ой гутлаа. Яах вэ? Эмэгтэй хүн нөхрийнхөө ар тал болно гэхээр үнэхээр ямар ч үед нөхрийнхөө талд орох ёстой гэж үү?