Олон залуустай болзож, нөхрөө ойр ойрхон сольсон одууд олон ч тэдний хэн нь ч легендар жүжигчин Элизабет Тейлорийн рекордыг эвдэж чадаагүй юм. Тэрээр амьдралдаа 7 өөр залуутай 8 удаа албан ёсоор гэрлэж (нэг нөхөртэйгээ хоёр удаа салж, нийлсэн), цаана нь Холливудын өөр олон арван саятан, одуудтай амраглаж явжээ.

5 ШИРХЭГТЭЙ КЕГЕЛ БӨМБӨЛӨГ
Түүний шуугиант амьдралаас товчхон дурдвал:
- 18 насандаа анхны нөхөртөө гарсан: Алдартай Хилтон зочид буудлын өв залууртай гэрлэсэн ч ердөө 8 сарын дараа салчихсан.
- Найзынхаа нөхрийг “булаасан” нь: Хамгийн дотно найзынхаа нөхөртэй нууцаар явалцаж байгаад эцэст нь өөрийн болгож гэрлэсэн. Энэ нь тухайн үедээ жинхэнэ сенсаци болж байв.
- Хамгийн том дурлал нь: Жүжигчин Ричард Бёртонтой “Клеопатра” кинонд тоглохдоо дурлалцаж, хоёулаа гэр бүлтэй байж байж салж байгаад суусан. Тэгээд буцаж салж, дахиж нийлж гэрлэсээр байгаад таарсан түүхтэй.

Хүмүүс түүнийг “Холливудын хамгийн их амраг сольсон, хайрын араас нүдээ аниад гүйдэг хүүхэн” гэж ярьдаг байжээ.