Та нарийнхаар энд хэн буруутай вэ? Энэ амиа хорлолт уу?

Би бол цагдаагийн оффицер. Үхэл хагацал цогцос олдход би л очдог ажилтай мөрдөгч хүн бий. Зүгээр л өнөөдөр их хямраасан боловч олон тохиолддог хэргүүдийн л нэг байсан. 14 жил ажиллахад байнга биш ч үе үе таардаг дуудлаганы л нэг.

Хэд хоногын өмнө амрах гээд унтаж чадахгүй өдрийн ажлын хар дармаар зүйлсийг бодон хөрвөөж байхад дуудлага ирсэн юм. Мэдээж амь настай холбоотой дуудлага. Өргөсөн тангараг болхоор бушуухан явлаа. Очход 40 арай хүрэхгүй нэг залуугийн цогцос. Судлаад үзхэд 36тай эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг байдаг л нэг залуу амь эрсдэж.

За тэгээд мөрдөх судлах ажил эхэллээ. Шүүх шинжилгээгээр мэдээж өндрөөс унаж амь алдсан. Тэр ч ойлгомжтой. Анх хараад л би мэдсэн. Өөр юу ч хүлээхэв. Гэхдээ яагаад? Юуны учир? Хэн? Энэ л асуултын хариултыг олох миний ажил. Ажил эхэллээ. Ойр орчмын камер болон бусад баримтууд яах аргагүй амиа хорлолт гэдэг нь баттай. Гэр бүл, найз нөхөд, ажил албаны хүмүүсийн мэдүүлгээр бол амжилттай байр сууриа олсон, ажилдаа дунд түвшний удирдах албан тушаалтай, ар гэртээ бол учиргүй төлөв даруу сайн хүн гэсэн байдаг л нэг кейс. Сард цалин болон хувийн бизнес нийлээд 20+ сая төгрөг олчихдог Монголдоо бол дутагдах зүйлгүй өр зээлгүй амьдрах боломжтой залуу байжээ бурхан өршөөг.

Миний таамаг ийм хүн мөрийтэй тоглоомд орооцолдох нь их байдаг болхоор тэр зүгрүүгээ чиглэлээ. Судлаад л байлаа. Эхнэр хүүхэд, ээж аав, найз нөхөд нь ямар ч эргэлзээгүйгээр санал нэгдэж байсан. Ямар ч мөрий бооцоо байгаагүй, үргэлж инээж явдаг, эелдэг найрсаг, даруу төлөв архи тамхи ч хэрэглэдэггүй. Байж болох хамгийн сайн нөхөр, хамгийн сайн аав, хамгийн сайн найз, хамгийн гол нь хүний хайлан хүү байжээ. Данснууд болон бусад зүйлс ч үүнийг нотлов.

За үнэндээ 2 дахь сэжим бол хүүхэн. Ямар нэгэн байдлаар ар өврөөр яваад үнэнд гүйцэгдэж баригдаад амиа хорлов уу гэсэн таамаг дэвшүүлэв. Үгүй дээ үгүй. Тийм зүйл байх үндэслэл байсангүй. Ийм амжилттай, ийм зан авиртай хүн яагаад амиа хорлов гэдэг асуудал л миний эргэлзээг татаад болохгүй байв. Бүх зүйл зүгээр л амиа хорлолт гээд өнгөрч болно гэж үү. Ингээд энэ хэргийг хаах үнэхээр харамсалтай санагдаад болохгүй байв.

Ямар нэгэн гадны нөлөө байх л ёстой гэсэн миний итгэл үнэмшил намайг зүгээр суулгасангүй. Би бүх сошиал болон бусад зүйлсийг судлав. Бүр ширхэг ч үлдээлгүй судлав. Ажилдаа амжилттай. Амин хувийн бизнестэй. Санхүүгээ шийдсэн залуу хүн яагаад ч амиа хорлохгүй мэт байсан болхоор л гадны нөлөө хайсан хэрэг. Үнэндээ би буруу бодож ээ. Энэ бол цэвэр амиа хорлолт байсан. Хамгийн сүүлд сонсож байсан дуунууд, сарын өмнөөс бичсэн өөрөөсөө өөрлүүгээ явуулсан мэйлүүд, утсан дээрх notes, ажлын ком дээрх устгасан файл бүгд амиа хорлолт гэдгийг баталсан юм.

Энэ бол маш харамсалтай байсан. Надтай таарсан 24 дэхь ижил шалтгаантай хэрэг болж таарсан. Миний урмыг энэ л хугалсан юм. Амиа хорлолт гэдэг нь үнэн. Би маргахгүй. Гэхдээ та нар юу гэж бодож байна. Би ганц л жишэээ хэлье. Амиа хорлох шалтгаан болсон зүйл эсвэл хүн ямар ч гэм зэмгүй явсаар. Та бүгд бодоорой. Би өөрийнх бичиж өөрийн өөр мэйлрүүгээ 11 сарын өмнө явуулсан мэйлийг хүргэе. Та нарийн бодол юу байна.

Тэр мэйлд байсан зүйлс нь:

“Хахахахаха золиг ч юм даа. Бушуухан нэг машин ирээд дайраад алчихгүй юм байхдаа. Үхэл хэр хурдан бол? Юу мэдэрдэг бол? Аймхай хөгийн новш болхоор олон жил үхэж чадахгүй салагнаж байх шив. Зүгээр л үхье л дээ. Хэнд ч хэрэггүй, ямар ч үнэлэмжгүй амьдралд чинь ямар утга учир байгаа юм нэроо. Зүгээр үхээч. Юу хүлээж энэ амьдралд хорогдоод байгаа юм. Чи хэзээ ч хүссэн зүйлээ энэ наснаасаа авахгүй. Эртхэн зайлаач эндээс.

Охидууд уу?. Чамайг үхснээс хойш 50 дахь хоног дээр л тэд уйлхаа больно. 10 дахь хоног дээр чинь л хэн ч ирж харуусахгүй. Хэн ч чамайг юуны төлөө махаа идсэн гэж бодох юм. 8 тэрбум хүн байхад хорвоо чамаар дутлаа юу? Юунд хорогдсон юм. Аав ээж чинь ихдээл 5 жил гашуудаад араас чинь очино. Үхээ ч үлбийсэн новшоо. Тиймээ нэг л өдөр нэр шигээ зоригтойгоор би үхнэ. Нэг л өдөр охидууд минь надтай надгүй амьдарчихна. Тэр болтол би тэснэ. Тэгээл явхад харуусах хорогдох зүйлгүй санаа амар бурхадтай уулзана. Эсвэл чөтгөртэй. Аль эрт бурхан чөтгөрүүд дайтсан байх. Тэгээд чөтгөрүүд ялсан болхоор хүн төрөлхтөн одоо тамд байна. Би ингэж л боддог.

Хэрвээ миний өдөр бүр мэдэрдэг хардалт сэрдэлт, учир утгагүй хэрүүл маргаан байдаггүй бол би энэ хорвоод сэтгэл хангалуун байхсан. Би хэзээ ч хүн хуурч байгаагүй. Сар бүр багадаа 20 сая олдог байсан минь бага байна гэнээ. Тэмдэглэлт баяр бүрт өгдөг бэлэг минь бага байна гэнэ. Яах аргагүй ажлын шаардлагаар шинэ жил, зуны зугаалганд явдаг минь ихдэж байна гэнэ. Өглөө бүр ажилтай болохоор өдөр бүр хүүхдүүдээ хичээлд нь зөөж, орой бүр хоол хийх нь дарамттай байгаа юм байна. Ганц өдөр гэртээ амрах гэхээр үүсдэг хэрүүл маргаанаас би үнэндээ залхаж байна. Би үнэхээр тийм адгийн новш юм болов уу? Энэ амьдралд минь ямар ч утга алга. Дараа насандаа би шийдэж чаддаг бол хэзээ ч Монгол эмэгтэйтэй суухгүй ганц биеэр амьдрахсан. Баяртай. Уучлаарай аавыгаа энэ хүртэлх утга учрууд минь”.

Гэсэн байсан юм. Энэ бол хуулийн дагуу гадны нөлөөгүй амиа хорлолтын баримт мөнөөсөө мөн. Гэхдээ цаашид би ийм шударга бус зүйл үзмээргүй байгаа тул ажилаа хүлээлгэж өгсөн юм. Тэтгэвэрт гарахад 4-хөн жил дутуу ч би дахиад ийм зүйл, ийм хэрэг мөрдөж чадахгүй. Та нарийнхаар энд хэн буруутай вэ? Энэ амиа хорлолт уу?

📩 Таны амьдралд тохиолдсон бэлгийн харилцааны болон хайр сэтгэлийн сонирхолтой түүх, сэтгэл зүйн асуудал, хөгтэй явдлууд болон бусдаас асууж зөвлөлдмөөр байгаа эмзэг сэдвүүд байна уу?

Та өөрийн түүх, асуултаа манай вебсайтад нууцлалтайгаар нийтлүүлэхийг хүсвэл 📧 cekcmn@yahoo.com цахим хаягаар бидэнд илгээгээрэй. Бид таны нууцыг чандлан хадгалж, олон нийтэд хүргэх болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.