Үнэхээр тийм амьдрал нь хэцүү, нөхөр нь хэцүү, хүүхэдтэй болох хэцүү байсан юм бол нэг хүүхэд гаргаад, дахиж хүүхэд гаргахгүй сална биз дээ. Тийм хэрнээ л хүүхэд цувуулаад байдгийг ерөөсөө, огт ойлгохгүй байгаа юм.
Ажил хийхээрээ ядарч, хэцүү байна гэнэ. Тэгээд нөхөр нь ажиллаад, гэртээ хүүхдээ харахаар гуниглаад, ганцаардаад, сэтгэл санаагаар унаад, стрессдээд байна гэх юм. Хүүхэдтэй болж, үүрэг хариуцлагаа хамтдаа төлөвлөж, үүрч явахаа мэдэхгүй бол битгий хүүхэдтэй болж бай л даа.
Тэгээд зарим эмэгтэйчүүдийн санаа нь бол ийм юм шиг байгаа юм: Гэртээ хүүхэд хармааргүй, бас ажил хиймээргүй. Асрагч аваад хүүхдээ харуулчихна, гэрийн үйлчлэгчээр гэрээ цэвэрлүүлчихнэ. Тэгээд гадуур найз нөхөдтэйгөө уулзаж, дэлгүүр хэсээд л явж байх юм яриад байгаа юмны нь цаад утга санаа нь.
Гэртээ хүүхэд хармааргүй байна гэдэг, аан ажил хийх гээд байгаа юм болов уу гэхээр ажил хийхээр ачаалалтай, ядарч ядаргаанд ордог гэнэ.
Таны яриад, хүсээд байгаа амьдралаар амьдрахын тулд нэг бол танай ээж, аав баян байх хэрэгтэй. Нэг бол нөхөр чинь баян байх шаардлагатай. Баян нөхөртэй болохын тулд та мэдээж царай зүс, бие хаа сайтай, ядаж гадаадад дээд сургууль төгссөн, ядаж хүнд гологдохооргүй мэдлэг боловсролтой байх шаардлагатай шүү дээ.
Тэрнээс биш юу ч сураагүй, боловсролгүй байж сошиалаар хачин юм постолохоо болих хэрэгтэй.
Нэг бол хүүхдээ хараад гэртээ суу. Үгүй бол нөхрөөрөө хүүхдээ харуулаад ажил хий. Аль алиныг нь хийх сонирхолгүй бол хүүхдээ нөхөртэйгөө үлдээгээд жаргалаа хөө, зүгээр.
Юу яах гээд байгаа нь мэдэгдэхгүй, балай юм постолдог хүүхнүүдэд сануулж хэлэхэд ийм байна.