Сайн байцгаана уу? Амьдралдаа гаргасан нэгэн аймшигтай алдаа, харамсалтай явдлын талаар бичиж, бусдаас зөвлөгөө болон гарц гаргалгаа хүсэж байна.
Нөхөр бид хоёр хамт амьдраад жил болох гэж буй залуу гэр бүл юм. Бидний дотно харилцаа маш идэвхтэй байдаг байлаа. Нэг өдөр найзынхаа төрсөн өдөрт очиж, нилээд согтуу ирсэн үедээ гэнэтийн бэлэг болгож 2 сарын өмнө захиалж авчирсан гав, ташуурыг туршиж үзэхээр санажээ. Гэвч хэт согтуудаа ухаанаа алдаж, нөхрөө гавлаж байгаад гар, хөл, цээж рүү нь бөндгөр төмөртэй ташуураар олон удаа цохиж гэмтээсэн байна.
Үүний улмаас нөхөр маань гэмтэл авч, би цагдаагийн байгууллагад шалгагдан, одоо гадуур байцаагдаж байна. Эмнэлэг дээр очиж нөхрөөсөө гуйж байж гомдолгүй гэсэн мэдүүлэг өгүүлсэн ч хадам аав, ээж хоёр нь огт уучлахгүй, гомдолтой байгаагаа хэлсээр байгаа юм. Удахгүй шүүх хурал болох гэж байгаа бөгөөд ар гэрийнхэн нь “Хэрэв ар гэрийнхэн гомдлоо татахгүй бол 4 жилийн ял авч магадгүй” гэж айлгаж байна.
Би энэ хүнд байдлаас яаж гарч, хуулийн туслалцааг хэрхэн авах вэ? Архи гэдэг гай хар ухааныг минь согтоож, ийм байдалд хүргэсэнд өөрийгөө өдөр бүр зүхэж байна. Надад туслаач ах эгч нараа.
📩 Таны амьдралд тохиолдсон бэлгийн харилцааны болон хайр сэтгэлийн сонирхолтой түүх, сэтгэл зүйн асуудал, хөгтэй явдлууд болон бусдаас асууж зөвлөлдмөөр байгаа эмзэг сэдвүүд байна уу?
Та өөрийн түүх, асуултаа манай вебсайтад нууцлалтайгаар нийтлүүлэхийг хүсвэл 📧 ЭНД ДАРААД бидэнд илгээгээрэй. Бид таны нууцыг чандлан хадгалж, олон нийтэд хүргэх болно.