Сайн залуу, муу залуу хоёрыг яаж ялгах вэ?

A man giving his wife a kiss on the neck in a swimming pool.

Амьдралын туршлага сууж амжаагүй өсвөр насны охид хайр сэтгэлд хөвл алдан, хөнгөдөж гэнэдэх нь байдаг. Иймд охид, бүсгүйчүүд зөвхөн “хайртай” гэдэг үгэнд хууртагдалгүй тэр чамд хэрхэн ханддаг, түүнд итгэж найдаж болох эсэх, үг үйлдэл бүрийг анзаарч байвал гэмгүй шүү.

  • Найз бүсгүйдээ анхаарал хүндэтгэлтэй хандах нь сайн залуугийн муугаас ялгарах хоёр гол чанар.
  • Хүмүүжилтэй, төлөв сайн залуу найз охиноо сексийн харьцаанд оруулах гэж хэзээ ч албадахгүй. Эрт оройгүй хэзээ нэг цагт энэ явдал болно гэдгийг тэр мэддэг.
  • Тэр элдэв зан авир гаргахгүй, байдгаараа байдаг.
  • Хөнгөн хийсвэр, хариуцлагагүй залуу анхны учралын дараа л найз охиноо элдвээр оролдож, сексийн харьцаанд оруулах гэж зүтгэнэ.
  • Муу залуу санасандаа хүрэхийн тулд эмэгтэй хүний гэнэн, итгэмтгий зэрэг сул тал дээр тоглохыг юман чинээ тоохгүй.
  • Тэр санасандаа хүрвэл чамд өгсөн элдэв амлалт, үг яриагаа бүр мөсөн мартана. Аягүй бол хажуугаар чинь танихгүй ч өнгөрч магад.
  • Муу залуу бэлгийн замын элдэв өвчтэй байж болзошгүй тул ийм залуугаас зайлсхийх нь чухал. Эцэст нь хэлэхэд, хайрт чинь чамд үнэхээр сайн байгаа эсэхийг 50:30:50 гэх томъёогоор шалгаад үзээрэй. Хэрэв хайрт чинь чамд чөлөөт цагийн 50%, орлогынхоо 30% зарцуулж, найз нөхдийнхөө 50%-тай танилцуулсан бол чи тайван байж болно. Түүнд чиний талаар хамгийн алс ирээдүйн төлөвлөгөө байна.

5 Comments

  1. 247 says:

    би бүх орлогийг нь авдагшдээ 100 100 100 харьцаатай юм бнаа 🙂

  2. AAVAATAAR says:

    ХАХАХХХ

  3. the says:

    хэхэ
    ямар т1 нийтлэл вээ…

  4. Hmmm says:

    хүн ээжээсээ төрдийн гэмээр л юм бичих юмдаа хөөрхий

  5. nobody says:

    нойр хүрэхээр эвшээлгээд байна уу гэдэг шиг л юм бичих юм

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.