Г.Пүрэвбат: Дуртай үедээ хурьцал үйлдэх нь олон гэм гарах үүдийг нээдэг

purevbat20070614.jpg-Хүмүүний амьдралд хамгийн эрхэм чухал нь юу вэ?
-Эр эм хоёр нийлсэн нь хамгийн чухал юм. Эр нь эмийг гэр болгож, эм нь эрийгээ дагаж тогтсоноос бус эр нь эмээсээ илүү болсон ёс байхгүй. Эм нь эрээсээ дутуу болсон учиргүй. Энэ нь арга билиг хоёр найралдах юм бол сая түмэн бодис хүмүүжихийн бэлгэ бүрдэх, тэнгэр газар нийлвээс түмэн бодис нэвтрэх хэмээсэн эртний ёс байна. Тэгэхээр үүн дээр үндэслээд эр эм хоёр бие биенээ хүндлэхийн сацуу оршихын гол үндэс нь нэгнийхээ дутууг нөгөө нь нөхөж байхаар гэр бүл зохилдсон байна шүү дээ. Айл гэр өнгөтэй, өөдтэй явахын гол эрхэмлэх зүйл бол бидний уламжлалт тогтсон гэр бүлийн амьдрал дахь зовлон гардаг зүйлийг нь хааж, эрдэм гарах талыг нь тэтгэн өгсөн зүйлийг эрхэм болгох юм. Мөн эр эм хоёр харилцан зохилдон амьдрах ёс юм. Энэ тухай сайн мэдэхээс гадна ирээдүйд тухайн эр эм хоёрын амьдралын түшиг тулгуур, өтөлсөн хойно ачлах үр хүүхдээ зөв сайн хумүүжүүлэх байдаг. Энэ бол маш чухал.

-Ер нь замбараагүй хурьцал амь насанд цөвтэй юу?
-Хүний идсэн уусан таван аяга хоол ундны шимээс хүний нэгэн дусал цус бүтдэг. Нэгэн аяга цуснаас дуслын нэг нарийн хувь бүтдэг. Тэгэхээр дусал гэдэг хүний шим байдаг. Үүнийг алдалгүй өөртөө ариглаж байх юм бол хүний өөрийнх нь эрч хүч, биеийн чалх нь өнө удаан хадгалагддаг. Тэгээд ч эр эм хоёрын энгэр зөрүүлэх өдөр судар, номын ёстой холбогдсон маш нарийн уламжлалт ёс бий. Бид мэдэхгүйгээсээ болоод өөрөө өөрийгөө дандаа хорлож байдаг. Дуртай хүссэн үедээ эр, эм хоёр буруу хурьцвал өчнөөн олон гэм гарах үүд нээгдэж байдаг. Хүн амьд явахын баталгаа байхгүй. Угаас үхлийн мянган отоосонд байж байдаг. Далайн хөөс мэт эмзэг биетэй. Хүний нас тэнгэрийн гялбаа мэт хурдан. Иймээс эр, эмийн хурьцлыг эгэлийн ёсоор үл хийвэл дуслаа алдаж өөрийн хүчээ барж бие эмзэг болно, нас богиносч хурдан өтлөх болно. Энэ бүхэнд суралцахын тулд Монголын уламжлалт номлол бүтээлээс үзэж харах хэрэгтэй.

-Харш муу өдрөө хурьцсанаас үүдээд ямар гаий тохиолдох вэ? Түүнээс болоод үр хүүхэд нь яаж явах бол…
-Ер нь харш үедээ бар, туулай жилтэй хүмүүс бич, тахиа жилтэй хүнтэй энгэр зөрүүлбээс төмөр саа тусаж, хамар мурийх нигууртай хэмээдэг. Могой, морь жилтэй хүмүүс бич, тахиа жилтэй хүнтэй энгэр зөрүүлбэл усан саа тусч бөөр ньтатаж, бөгтгөр болно. Бич, тахиа жилтэй хүмүүс могой, морь жилтэнтэй энгэр зөрүүлбээс гал саа тусаж, хэл нь татна. Мөн хулгана, гахай жилтэн хонь, үхэр, луу, нохой жилтэнтэй энгэр зөрүүлбэл шороон саа тусаж, гар нь тахийна. Хонь, нохой, үхэр, луу жилтэн бар, туулай жилтэнтэй энгэр зөрүүлбэл модон саа тусаж нүд нь гэмтэнэ гэх мэтчилингээр судар номонд өгүүлсэн байдаг. Энгэр зөрүүлэх харш гараг гэж бий. Бар, туулай жилтэй хүмүүс сугар гарагт энгэр зөрүүлбээс өвдөг, бэлхүүсээр өвддөг өвчтэй болно. Бич, тахиа жилтэй хүмүүс ангараг гарагт энгэр зөрүүлвээс зүрх, эгэм, далаар хөгдөг өвчтэй болох, хонь, нохой, үхэр, луу жилтэй хүмүүс бархасбадь гарагт энгэр зөрүүлбээс толгой хоолой өвддөг болох гэх мэтчилэн бүх зүйл дээр нарийн заасан байдаг. Мөн гэрт хүн өнгөрснөөс хойш 49 хоногийн дотор энгэр зөрүүлдэггүй. Бас хүний сүлд шинийн 28-нд бэлэг эрхтэнд байдаг. Шинийн 15, 30-нд бүх биед явдаг учраас энэ өдөр цээрлэдэг. Учир нь 15-ны cap тэргэл болдог. Сарны тулхэх хүчин дэлхийд нөлөөлж, дэлхий бүслүүрээрээ цүлхийхэд далайн түрэлт болдог. Энэ үед эмэгтэй хүний сав руу түлхэлт ороход хоёр галтай утас нийлсэн мэт болж гал саа тусах аюултай. Ийм өвчтэй болсон хүний хэл ам нь татвалзах, гар хөл мурийж тахийдаг. Мөн 30-нд буюу битүүн болоход cap дэлхийгээс холддог. Сарны татах хүчин дэлхийн хүчнээс зугтаж далайд таталт болдог. Энэ үед эмэгтэй хүний сав агшиж сарын хир нь шавхагддаг учир хэрвээ энгэр зөрүүлбэл усан саа тусна гэх мэтчилэн бүгдийг нь нарийн заасан байдаг. Тэгэхээр энэ бүхнийг мэдэж байх нь зохистой.

-Тэгвэл энгэр зөрүүлбэл сайн өдөр гэж байна уу?
-Энгэр зөрүүлбэл ивээлтэй сайн гараг гэж бий. Хулгана, гахай жилтэнд буд, луу, үхэр, хонь жилтэнд санчир, бар, туулай жилтэнд бархасбадь, могой, морь жилтэнд ангараг, бич, тахиа жилтэнд сугар гарагууд энгэр зөрүүлэхэд ивээлтэй сайн байдаг.4 Мөн эмэгтэй хүмүүс анх хэдэн сард онгон хальсаа хөндүүлснээс хувь заяа нь сайн муу янз бүр болдог тул анх энгэр зөрүүлэх сайн сараа мэдэх хэрэгтэй. Жишээлбэл, гуравдугаар сард лянхны үүдээ нээсэн охиныг бүгдээр хүндлэх боловч өөрийн нөхрөөс түргэн хагацна гэсэн. Дөрөвдүгээр сард ихэнхдээ буяны зүгт сүжигтэй, явдал мөр ариун бөгөөд нөхөр нь түүнийг асран халамжлах бөгөөд амьдралын доровжилгоо үлэмж болно. Тавдугаар сард нэр алдар дуурсч агуу их эд лүгээ учирна. Үзэсгэлэнтэй баатарлаг цэцэн эрдэмт нөхрийг олно. Тэр нөхөр нь түүнийг ихэд асрамжлах гэх мэтчилэн cap бүр дээр нэг бүрчлэн ямар болохыг тоочсон байдаг. Мөн энгэр зөрүүлэхийг хорьсон жилтэн, гараг, нөхцөл зэргээс бусад үед бол хэвийн байна. Мөн зөв газар, зөв нөхцөл, зөв замаар энгэр зөрүүлэх хэрэгтэй. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл, бурханы хийд, буяны суварган дор, эрхэм багш, эцэг эхийн нүднээ хазгай муруй, хайрга чулуутай газар энгэр зөрүүлж болохгүй. Сарын тэмдэг ирсэн, саванд үр олдоход, нялх үртэй, хүүхэд хөхүүлж байхад, жирэмсний сүүлийн сард, энэлж шаналсан үед, гансран уймарсан, үнэхээр дургүй хүнтэй хэрхэвч хурьцаж болохгүй гэж заасан байдаг. Мөн ам, хошного, аарцаг, салтаа, ар өгзөг, өөрийн гараар, жаахан охин, хөвгүүнтэй хурьцахыг ч хориглосон байдаг. Бас сахилтай бол болохгүй.

-Хэвлийдээ үрээ тээсэн хэрнээ хүүхдийнхээ эцгээс өөр хүнтэй хурьцахад үр нь бузартаад өвчлөмтгий, ороомтгой хүүхэд төрдөг гэж үнэн болов уу?
-Хэвлийдээ үр тээж байгаа эмэгтэй хүн угаас эр эмийн ажлыг хорьдог юм. Хэвлий дэх хүүхэд ээж ямар байна, түүнээс зуу дахин мэдрэмтгий байдаг. Учир нь хэвлий дэх үр гэдэг нь их эмзэг амьтан. Эх хүн хэт халуун юм уухад хүүхэд нь буцламгай халуун ширэмд буй мэт зовдог. Хэт хүйтэн юм уухад мөс рүү орсон мэт даарч зовно. Үсэрч харайхад хавцал ганга руу унаж буй мэт айж байдаг. Хөл хүндтэй үед эр эмийн ажлыг хийхэд хадны завсар хавчуулагдах мэт энэлэн зовдог. Энэ мэт хэвлийд хүүхдийг хэрхэн хүмүүжүүлснээс гарсан хойноо айж цочимтгой өвчин ороодог биеийн эрхтэн бүтэх согоггүй байх мэт нь шалтгаалдаг.

-Нууц амрагийн талаар бурханы номонд өгүүлсэн байх уу?
-Мэдсээр байж галаар тоглоно гэдэг огт юм боддоггүй хүний хийж байгаа зүйл. Орчлонд бүх зүйл хяналтгүй байсан бол өнөөдөр хүний амьдрал там л байх байсан. Тийм учраас эртнээс их хаадууд угаас мууг нь цээрлүүлж, сайныг нь тэтгэсэн засаглалыг явуулж байсан. Тэрний хүчинд бид өнөөдөр сайн мууг ялгаж суухтайгаа байна. Энэ бол сайн үйлийг дэмжихийн тухайтад зүтгэсэн эцэг өвгөдөөс дамжин уламжлагдсан бидний амар амгалан байх боломжийг тогтоон өгсөн их ёс. “Амьдралд байдаг зүйл” хэмээн сайн мууг ялгахгүй, мэдсээр байж өөрсдийгөө хорлох, хуурах хэрэггүй. Юм хэдий хэцүү ч бид багийг нь хуулж, дотрыг нь гаргаж нягтлан үзэж байж шийдэх хэрэгтэй. Тэгэхээр “Долоо хэмжиж байж нэг огтол”, “Аливаа зүйлийг хэлэхдээ долоо бодож байж нэг удаа хэл” гэж байдаг.

Хүмүүсийн амьдрал сонин

28 Comments

  1. Bayaraa says:

    Yamarch gesen bi 1 nomnoos unshij baisan. Emegtei hvn heden sard Ongonoo tsooluulj baisnaaraa tsaashdiih n amidral shiidegddeg yum bailee. J/N havariin ehen sard tsooluulsan bol : yamagt amidral n deeshij devshij yavdag. aa Namariin svvl sard tsooluulsan bol : Ur hvvhed hani ijel n uhej uregdeed amidral n yer n hetsvv. Iimerhuu baisan tod sanj baigaa 2 oo bichlee.  Ohiduudada sanuulj helhed hani ijel boloh hvndee tsooluulaarai da. Zvgeer taarsandaa tsooluulaad Jinhen hani nuhur ur hvvhdiihee zaya tuurgiig bitii budiluulaarai !!!

  2. neeree says:

    unen shdee iim zuiliig medehguigees bolj yanz yanziin huuhduud ih turj bn tegeed uursduusuu nolchood agaariin bohirdol utaa ene ter geel baahan shaltag toochoo l zaluuchuud arai denduu yumaa uursdiinhuu amidrald jaahan  hariutslagatai handmaar yum tegeed iimch huuhedtei tiimch huuhedtwi handiviin dans ene ter geel guilga guigaa l

  3. mongol says:

    burhanii shashin bol hamgiin ih shinjieh uhaanjsan shashin tiim uchraas vvniig vndesleltei helj baigaa yumaaa bvh ym uchirtai baidag vvniig pvrevbat lam heleegvi bid bvgdiin uvug etseg bolson hvmvvs ingej uursdiiguu hoich ve ee ariun nandin avch irsen ymaa odoo harin uchraa medehgvi heden hvvhdvvd baruunii baruunii gej heden haruudiig duuraij baigaad ene saihan mongol ornoo uvchin zovlon irliiz hurliizaar dvvrgej vgvi hiij bna daa zaluusaa

  4. jsj says:

    2 uuur jiltei hhun yyah yyostoin

  5. anujin says:

    Durtai uydee hairtai hunteigee sex hiisen chine ter ni buruuchihaj baigaa bol hamaa alga bi buruudmaar baina

  6. lha says:

    сайн байна уу энэ

  7. mongoliin burhan shashintnii tov says:

    тайван амгалан бай

  8. purevbat says:

    оорсдийнхоороо ойлго монгол ахан дуусээ боо мусламан хрийст ч гэсэн шашин ахархан бодолтой бна да монголчууд мини

  9. s says:

    ene huniig mongolchud yah gej ingej ih shuteed bgan be? durtai uydee sex hiih n harin ch erh choloog edeldeg yum. llr min, enenii hoshnogo ih zagatnasan yum bnaldaa, manaihaan durtai uydee purevbat-g hoshnogodorooi

  10. clown_amar says:

    битгий шаа

  11. europ says:

    erhem tanii ene udriin mend! bi yer ni shashin shuteleg gej sain sudlaad yavaad baidagyi l dee tehdee! burhanii shashin buyu ene buddiin shashin geed baigaa odoo manai mongold delgersen shariin shashin bol shashinuud dundaas iluu ni gej medeej bi helej chadahgyi tehdee yamarch shashin bailaa gesen tuhain guun uhaaniin zavaaal zulaah ni gol yum bainaa busad shashinii guun uhaan bolgooniig bi sudalsan bish hamgiin oir burhanii shashiniig sudalhiig bodloo neg udur yagaad engej bodohd hur bee??? hicheel deer suuj baital hoer ohin ter tuvduur unuuudur ZOPA BAGSHIIN NOMTOI GEJ BAIH YUM .NEEH SONIRHOSONGYI ENE HOER GEJ BAS BOON YUM ASUUJ SUDALSAN HENEEETEI GEMEER HOER BAIDAG YUM ENE HOERTOI ANH YARAJ HURUUL BUR AMAND NI OROOH SHAHDAG BAILAA ZUULDEE MEDERLEE SHUU ZUUGEER HOER BISH YUM BAINA GEEL HUDIIRLUU ZA ZA ZA TER YAHUU .. tegeeed nuguu muu hoer chin yu bolson yum buu med mongoliig maani asuulaa tegsen chin nuguu lam bash ni mongol hunii zohioson nom aildeasn yum baihaa za tegeel ahaas asuuhad ni ah dalaara tsever daruulsan yumdaa .muu novish hoer shar tolgoo gej bodool ter dariud ni shmaar sanagdaj bilee yadaj baihad horon ugtei leinuud. tegeel burhanii shashiniig buyu eej , emeegiin zul dandaa urguj chuhag deed gurvan erden gesen zalbiral ,nom hayltsah buyu buddiin gun uhaan ,huluu chiltei suudag byasalgal ,buddiin gol tavan uhaani chigleel ,niitiin 10 uhaan geel ,baigtsaatai boloj avsan yumdaa. deed surguulid shashinii chiglel gej zaadag terel surgaaltaar medlegtei bolson maani aria bish yumaa. TIMEE MONGOL OROND ENE SHASHIN MUU ZUIL IHIIG HIISIN GEJ BI CH BODOJ ,BODOORCH YARDAG HUMUUS ,TEHDEE ENE MANAI ERDEM MEDLEGTEI DEER UYEIIIN MONGOL LAM NARIIG BI BISHEREJ BAINA .HARIA HUNII HELEN DEER GANTS NOM ZOHIOGOOD ONGOROOGYID NI BUR TUVDIIN HELNII DURMIIN NOM ZOHIOSOND NI ,ONOR GEEGEN GEJ ,ZAN BAZAR GEJ BID MONGOLIIN SORBOLSON ULSUUDIIG BAISAN GEJ MEDEH HUMUUS HOVORDOSOND NI BI UNEN GOLOOSOO GUTAJ BAINAA. DELHIIN SOR BOLSON HUMSIIN ONCH MERGEN UG HAIJ BAIHAAD DALAI LAM ,BUDDAI NARIIN HELSEN UG OROOND OROJ SETGELD HADAJ BN GEJ HELEHGYI UNSHAAL UZ ,SUDLAAL UZ, UNGUND HARAGDAJ BAIGAA LAMIIN UG UNEN BAIN UU??>? HUDLAA SHAGAAAL BNA UU? UZ ,SUDAL ,TEGJEEJ TSEEJ URGUJ DUU CHANGAAR HELEEH UGEE HEL !!! YAGAAD 200 GARAM ULSIIN 148ND NI TER LAM NOMIIN TUVUUDEE BAIGUULAJ CHADVAA GESEN ASUULTANDS BI NAM SHAASAN YUM DAA

  12. maam says:

    ENE HUNII YARISAN ZUILD NEG IH SHARLHAAD BAIH HEREGGUI BHAA. HUSSEN UE BOLGONDOO SEX HIIHGUI HAA NEG TEVCHIJ TEVCHEERT SURALTSAHAD BURUU YUM BHGUIEE. TEVCHEER ALDAJ, HAMAA ZAMBRAAGUI BAISAN BARUUNII ORONII HET CHULUUTEI BAIDAL ETES ZUULD N TUILSHRALD HURDEG. ER N YAMARVEE NEG ZUILD, GANTS SEXIIN TUHAID CH BISH BALANCE IIG BARIJ BAIH N ZUV. BUDDHIIN UHAAND TUV UZEL GEJ BII..TER CHIN L BIDNIIG AVARNA. ER N SHASHIND BURUU BHGUI,,TUUND BRAINWASH DUULAAD BGAA BIDEND L BURUU BNAAA DAA,SAIN BOD!!!!HUUHDUUD ARAI HUNGUN BNA, HUVRAGA HUNIIG ER ENGIIN HUNIIG CH INGEJ HEL AMAAR DOROMJLOVOL UURTUU L BURUU HURAAGAAD BGAAGAA SAIN UHAARVAL IH ZUGEERSEN,.MYY UGNII UR DUNG UZNE SHUU UDAHGUI.

  13. pizdambaochir says:

    Барууны секс эрх чөлөө хөгжсөн улсын иргэд тэгээд буруу өдөр шаалцаад тахир татуу болоод эсвэл муу юм учраад байна уу, Тийм баримт байвал итгэж болох юм, Эсвэл ганцхан монголд үйлчилдэг ойлголт юм уу, Эрээнд очоод хамаагүй өдөр охолдоод байвал яах бол

  14. bosoo says:

    hehe tegvel xuseegui uedee xiij baixyu da xexe

  15. let lee says:

    yuu vee hen tegej burhaniii nomond sex hiihdee teg eng gee veee minii medhiin l tiim yum bhgui burhan bagsh harin tiim yumiig sanvaartan lam nar sahij husel tachaalaa darj bai gej surgasan busuu purevbat bol burhan zurdag hun ternees bish yag shashin nomiin moroor yavaa lam bish yaahaw lamiin deel omoschood avgaitai bgdaa bantaad bga hun yum blgui gehdee bargiin er hun emegtei hungui nasiig barna gedeg hetsuu zuil yum dalai lam shig tiim ariun yavdaltai bol purevbat mitiin zuraachid engej yarihgui harin lam nartaa sahil sahij bgA bol bolohgui shuu l geh bsan bh g ngl d sahil sahina gedeg hetsuu yum geed helsen bol boloh bishuu

  16. madlen says:

    хайртай хүнтэйгээ унтах эсэхээ ламтан танаас асууж байя хэ хэ

  17. wanted says:

    yu yu geneee !? hairtai hunteigee hezee yaaj hiih ni ch uur baihaaa. tegeeed l soliotoi yum shig nom sudar haraad sdulaad beldej hiiij baih hereg U ? bas jaahan bodit yum helj yarimaar daa uuruu

  18. i says:

    seks bol biyd sain zuil shuudee gol ni neg l hamtragchtaigaa bh ni chuhal hairtai hanitaigaa seks hiihgui udur sudar haraad baival yu boloh vee neeh udahgui salhad hureh bailgui odoo uyd iim yum bhgui ert deer uyesee l hairttaigaa bainga l seks hiiseer irsen hiihch bno er em garmon soliltssonoor harinch biyd sain

  19. hey says:

    Hun heregtei zuil yarij bhad. Ta nariig zaaval daga geegui sh dee. Er ni medej avahad iluudehgui l dee.

  20. Hadaa says:

    odoo 21 zuun shuu balar ertnii har uhaanaar ingeh tsag uurchlugdsun shuu,,jiremsen uyed yamar yanzaar untahiig bugdiin bichsen baidag shuu dee,,naad yaria chin undesleltei baga zereg naadah chin bur jinjleh uhaan bur tugs bolgood sudlaad bna

  21. purevbaatar lam deer ojej neg moson buten jiliin sex-iinhee hubiariig garguuldag yum bil uu, he he he

  22. Shooter says:

    Çà ýíý õ¿¿õýä ýíý òýðä íºëººëºõ íºëººëºë ãýäýã òàëààñàà áîë áàéæ áîëîõ ë þì. Øèíæëýõ óõààí ÷ ó÷ðûã íü îëîõã¿é òàéëàãäààã¿é îëîí ç¿éë ë áàéäàã ø äýý. Áàñ òýð ñàðûí íºëºº íü ÷ áàñ áàéæ áîëîõ ë þì. Ãýõäýý á¿ãäèéã íü ¸ñ÷ëîí äàãàíà ãýæ ìèíèé õóâüä áàéõã¿é. Ç¿ãýýð õýðýãòýé, îéëãîñîí õýäèéã íü ë àâ÷ëàà. Þóòàé ÷ áàÿðëàñàí ãýæ.

  23. Londoner says:

    Bitgii shaa. Lalariin lamaar cekc hiih zaalgah bolj baina uu. Shashin bol har tamhi yum gej uhaant bolovsrolt humuun helsen. Mongolchuud shariin shashintai bolsonoos uudlusun ni ugui. Harin ch Erelheg hertsgii mongolchuud maana nomhon doroi honi met bolj delhiin hamgiin adgiin undesten hyataduudad deerelhuulj baina. Shariin shashinii ued hamag saihan erchuud lam bolj hun amiin nuhun urjihuin baidal aldagdsan. Bi komunistuud, orosuudiin hiisen neg zuild mash durtai burangui buduuleg shashinii 700 sum hiidiig shataasand setgel hangaluun baidag. Shariin shashin zail tsaashaa

  24. UNEN says:

    UUL N LAMIIN YRIJ BGAA UNEN SHUU.ENE YNZAAR ywaad l bai 5 10 jiliin daraa ta nar mederneeee OKOK TER UED HOJIMDSON UHAARAL BOLNO

  25. SADAD says:

    purevbataar sex hiihee zaalgah uu, za boli doo avgaitai lam gej u bsan um be

  26. adrianaboys says:

    wow tiimuu bi ch tehed belen ohiduudaa gem garah uudee neelgemeer bna

  27. bataa says:

    nom harj ongonoo honduuleh, sex hiih heregtei bolj baina uu? lam nar odoo arai hetreed bgaan bish uu

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.