Хаяад авсан амрагийнхаа араас бүү нэхэл дагал болоорой

Нэг. Дасна гэдэг хайр дурлал биш. Бие биенээ танихгүй байхдаа л та хоёр учирсан. Ихэнх цагийг бие биедээ зориулж өнгөрөөсөн амьдралын тань нэг хэсэг болж байсан түүнийг явснаар таны амьдралын хэмнэлд өөрчлөлт гарчээ. Гэвч түүнтэй учрахаас өмнө танд өөрийн гэсэн амьдрал байж л байсан шүү дээ. Та түүнд дассан болохоор л түүнийг үгүйлж байна. Тиймээс түүнийг санагдуулах зүйлээс ангижирч, хуучин амьдралдаа аль болох түргэн эргэж орох хэрэгтэй. Хайр дурлал бол ижил дасал болохоос огт өөр зүйл гэдгийг сана.

Хоёр. Секс бол амьдралын зорилго биш. Сексийн тал дээр та хоёр таардаг байсан байж болно. Түүний энхрий ялдам үнсэлт, эвлэг гар, бадриун бие хаа нь танд үгүйлэгдэж байгаа биз. Нэг бус удаа зүүдэндээ хуучин амрагтайгаа унтаж байна хэмээн зүүдлээд сэрдэг байж болно. Гэвч тэр хүн таныг нэгэнт орхиод амьдралаа хөөгөөд явчихсан шүү дээ. Тиймээс түүнтэй янаглаж байна хэмээн дүрслэн бодохыг ор тас мартахыг хичээсэн нь дээр. Тэгээд ч секс бол ердөө л зугаа цэнгэл, амтлагхан таашаал болохоос биш, амьдралын зорилго огтхон ч биш шүү дээ. Иймээс сексийг үгүйлж, шаналаад байх шаардлага огтхон ч байхгүй.

Гурав. Араас нь бүү нэхэл дагал бол. Зарим эмэгтэйчүүд асуудал тов тодорхой байхад, хаягдсан гэдгээ хүлээн зөвшөөрч чадахгүй, хойноос нь мөрдөж мөшгих, утсаар дарамтлах, өс хонзон маягийн янз бүрийн үйлдэл хийх зэргээр өөрийгөө стресст оруулж зовоодог. Йнгэснээр та ямар ч үр дүнд хүрэхгүй, харин ч таныг жигшйх болно. Бусдад өсөрхдөг хүнд ялангуяа эрчүүд тун дургүй. Харин амраг эрийг тань цулбуурдсан бүсгүйн тухай бүү бод, бүү сурагла. Үзэн ядахын ч хэрэггүй. Зүгээр л орхи. Хэрэв тэр үнэхээр өөрт чинь хайртай л бол алдаагаа ойлгоод л хүрээд ирнэ. Харин хүлээж авах эсэх нь таны асуудал. Цаг хугацаа бүхнийг харуулна.

Хань

6 Comments

  1. zochin says:

    бас хэдүүлээч хамаагуй шүү

  2. behee says:

    бараг нэг жил боллоо, тэр минь буцаж ирээгүй болхоор надаа хайргүй л бодож байна. бараг жил болж байж мартаж чадахгуй байгаан яагаад юм болоо?

  3. End hvnd sain bolod duralj vzsen hvn bnuu??? baival teriii ni alna shvv !!!!

  4. hongor says:

    tiimee
    hezuu hund zubluguunuud bna
    unen bolohoor l hezuu sanagdaj bgaa
    tuuniig bi martah yostoi
    uur shine hun haih yostoi
    ene l hezuu bna daa
    shine huntei bolchibol martchih bh

  5. B and T says:

    bayarlalaa mash ih bayarlalaa. tanai zuwulguug daganaa. Yag odoo bid 2t iim asuudal tulgarchihaad yahaa medehgui baisan yum. Odoo harin yah eostoigoo medej awlaa. Ene zaawriin daguu yawah bolnoo. Ter ireh bol ergeed l irne. Tiimee tsag hugatsaa buhniig haruulna.

  6. naam says:

    hund l surgaal bna daa dagana gedeg chine. amidral nadad ih hund handah yumaaaa bi dahij hun haihgui ee zugeer l dursamjaaraa amidarna

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.