Залуус жирэмсэн биеэ үнэлэгчдийг илүү сонирхдог

-Архи, янханд живсэн Улаанбаатар-

Залуусын нэрлэдгээр “Баасан ахын өдөр” Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн Хэв журмын тасгийн бие бүрэлдэхүүн дүүргийнхээ нутаг дэвсгэрт нэгдсэн арга хэмжээг зохион байгуулсан юм. Энэ үеэр бид Улаанбаатар хотын төв цэгт орших Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дээрх нэгэн шөнийн амьдралыг сурвалжиллаа. Хүний хөл хөдөлгөөн ихтэй, тус дүүргийн нутаг дэвсгэрт их дээд сургуулиуд, яамд, засгийн газрын ордон оршдог ч бас цөөнгүй баар цэнгээний газар, зочид буудал байрладаг. Мөн Сүх жанжны талбай болон Улаанбаатар зочид буудлын урд цэцэрлэг Лениний хөшөөний хавиар биеэ үнэлэгчид ихээр цугладаг билээ. Иймээс цагдаагийнхан ажлын өдөр шувтран амралтын өдөр залгах шөнө нэгдсэн арга хэмжээ зохиосон нь бас учиртай юм. Нэгдсэн арга хэмжээ 23 цагийн үед Сүхбаатарын талбай, Улаанбаатар зочид буудлын урд талын цэцэрлэгээс биеэ үнэлэгчдийг хомроголон баривчлах ажиллагаагаар эхэллээ. Дээрх газруудад 20-50 насны янхнууд тогтмол биеэ үнэлдэг байна.

Харин өвөл ойртож, хүйтэрсэн тул 20 гаруй насны охид нь таксины жолооч нараар зуучлуулан, биеэ үнэлдэг. Иймээс 30-50 насны эмэгтэйчүүд ажлын байран дээрээ үнэнч үлддэг аж. Цагдаагийнхан тэнд байсан болон ойр хавьд нь зогсч байсан жижиг тэрэгний жолооч, дотор нь суусан охидыг баривчлан, цагдаагийн хэлтэс дээрээ аваачсан юм. Тус дүүргийн цагдаагийнхан үе үе гэнэтийн арга хэмжээ зохиодог тул зарим хашир биеэ үнэлэгчид өөр дүүргийн нутаг дэвсгэр дамнан биеэ үнэлдэг болжээ. Энэ үеэр нийтдээ 30 орчим биеэ үнэлэгчид, 10 гаруй таксины жолооч болон биеэ үнэлэгчдийг зуучилдаг залуусыг баривчиллаа. Тэдний дунд өвлийн хүйтэнд нимгэн хувцаслан, нүүр амаа тодоор будсан хүүхнүүд байхад бас хэн ч хараад биеэ үнэлдэг гэж хэлэхээргүй эмэгтэйчүүд ч мөн байсан. Үүгээр ч барахгүй тав, зургаан сартай жирэмсэн хэрнээ биеэ үнэлэгчид цөөнгүй байв. 30-аас дээш насны биеэ үнэлдэг эмэгтэйчүүдийн хувьд амьдралын эрхээр энэ замыг сонгосон хэмээн ярьж байсан бол залуу охид ихэвчлэн бусдын хүчинд автах, уруу татагдах замаар биеэ үнэлдэг болжээ. Нэг ёсондоо анх биеэ үнэлдэг байсан эмэгтэйчүүд хөгшрөөд ирэхийн цагт залуу охидыг дарамтлан өөрсдийн замналаар явуулдаг байна. 23 настай н.Дэлгэрмаагийн ярьж буйгаар үерхдэг байсан залуу нь түүнийг зодож дарамтлан, хүчээр биеийг нь үнэлүүлээд, мөнгөөр нь архиддаг байжээ. Дөрөв, тав хоногийн өмнө түүнийг автобусны буудал дээр зодуулан, босож чадахгүй байхад нь Бүдүүн Заяа гэгч биеэ үнэлэгчдийг зуучилдаг / өмнө нь өөрөө биеэ үнэлж байсан/ эмэгтэй олж, тэнхрүүлээд дахин үндсэн ажилд нь оруулжээ. Биеэ үнэлэгчдийн тогтсон ханш нь цагийн 15 мянга, хоногийн 35 мянган төгрөг байдаг аж.

Мөн энэ үеэр таван сартай жирэмсэн мөртлөө биеэ үнэлдэг 35 настай, н.Ариунчимэгээс зарим зүйлийг тодруулсан юм. Тэрээр биеэ үнэлээд өдгөө тав, зургаан жил болж байгаа бөгөөд гурван настай хүүтэй гэнэ. Харин одоо хэвлийдээ байгаа хүүхдээ зуун айлд бай” даг эмэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүлэхэд /гаднаас хараад мэдэгдэхээр болсон/ургийг нь хөндөж болно гэсэн тул “мөнгө олж байгаад авахуулна” хэмээн ярьж байсан. Харин жирэмсэн биеэ үнэлэгчдийг хүмүүс хэр их худалдаж авдаг талаар сонирхоход тэрээр “Харин ч дуртай байдаг. Ялангуяа 20 гаран насны залуучууд их сонирхож авдаг” гэж байлаа. Ер нь 30, 40 гарсан янхнуудыг оюутан залуус их авдаг аж. Мөн сүүлийн үед 14-17 насны охидууд биеэ үнэлэгчдийн ертөнцөд хүч түрэн орж ирсэн тул “хөгшин” биеэ үнэлэгчдийг авах нь цөөрсөн ч бас тэдний эрэлт нь бүрмөсөн зогсчихоогүй юм байна. Насанд хүрээгүй охид ихэвчлэн 13 дугаар хороололд орших зочид буудал болон саун массажистийн газруудад байрладаг аж. Харин оюутан охидын хувьд баар цэнгээний газраар биеэ үнэлдэг байна.

SOURCE: Өглөөний сонин

12 Comments

  1. ms U says:

    amidral n hetsu bolod l biee uneldeg blgui de,hen l durtaida ingej yavah ve…mongol zaluuchuud ch bas bayan avgai nartai yavaad bdg gj sonsch bsn.huurhii muu emegteichuud n l muu nertei bhiim da..biee uneldeg erchuudiin talaar medeelel bichmeer yum

  2. bbb says:

    эрэгтэй биеэ унэлэгч гараар хумуус авдаг болвол харин нэг манай эрчүүд хушуурах бх даа бугд л бие унэлээд зогсож байна биз

  3. sara says:

    чи юун хуний мууд дуртай гар вэ? чи тэр хуний амидралаар амидарч узээгүй бж битгий солиорж бгаач аргаа барсан ядарсан эмэгтэйчүүд бна. гадаадийн янханууд шиг сэx-нд дуртайдаа ям уу баян тансаг амидрах гэж шуналтаж тэгээгүй талхний мунгуний тулуу явж бга урувдултуй хумуус шу дэ.тиймхэн жаахан мунгуний тулуу хэн аймшгийн муухай хумуустэй сэx-хийг хусэхэв дэ…. хэлэх ч уг алга. тэр хун гээд бга нухур мэргэжлийн янхан авах гээд бгаам бол 500$ тулууд хуссэнээ хий л дэ ккк чадахгуй бж муруудчихсун.

  4. lkhagva says:

    муу сайн новшнуудийн зургхийгн хадаж энэ сайтан дээрээ байрлуулах хэрэгтэй шд жирэмсэн бж биеэ унэлдэг ясан муухай ноүш вэ хүүхдийг авхуулах л байсийн бол ях гэж хүүхүд хийдэг бнаа муу новш жигшүэл таарна

  5. da says:

    Ýäãýýð õ¿ì¿¿ñèéã çîõèöóóëìààð þì.Èíãýæ õàéðàí àìüäðàëàà èéì è÷ã¿¿ðòýé áàéäëààð ¿ðýõ ãýæ

  6. tumur says:

    eed de ene mongoliiin huuhnuud yamar uhaan ni ul ruu orson humuus we? yaj ene oyunii yaduurlaas garna da.er ni bol uunees garahiin tuld zaluuchuud bid hamt temtseh heregtei bid chin chingisiin udamt es tortei humuus shuu de.

  7. usb says:

    surtalchilgaa yumuu? haashaa yum?yu bichchihsen yum be?

  8. er hun says:

    hehe uhsnii chini yanhan. jinhene yanhag shig yanhan bdag bol avmaar l bn jinhene sex-iig taashaaliig avna da. daanch manai yanhan alga da. manaid biyee uneleed bgaa garuudiig mungu tuluhguiger haanaas bol haanaas olj avch bolj l bn l doo

  9. baldan says:

    ñàéõàí ìýäýýëýë ºãñºí áàéíà øäýý. õààíà çàðäàã, õýä ãýäýã, ÿìàð õ¿ì¿¿ñ áàéãàà ãýýä ë… òà íàð îäîî ñýðýìæë¿¿ëýýä áàéãàà þì óó óðèàëààä áàéãàà þìóó? íààä ìýäýý ìýëòýý æààõàí áîäîæ ãàðãàà÷.

  10. boliochee says:

    Энэ чинь РЕКЛАМ шиг юм бичцэн байнашдэ. БОЛИОЧЭЭЭЭЭЭЭ.

  11. baby0620 says:

    aimar ain jiremsen agad biee uneleed bdg aimshigtai um 0eed huuhdee avhuuln gneee tiim l um bol yah gj huuhdtei boldog bna horvood mendleh geed hun bolh ged zutgj bgaa jaahn amitniig amidraliin tasdana ch gj dee aimshigtai um

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.